E.Zagas.mn application ашиглан ахуйн зориулалтаар агнах, барих зөвшөөрлийг олгож байна

Хэнтий аймгийн хэмжээнд 2021 онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлагдсантай холбогдуулан E.Zagas.mn application ашиглан ахуйн зориулалтаар агнах, барих зөвшөөрлийг Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин сумдын нутагт орших Онон голын загас агнуурын 1-8 дугаар бүс, Дадал сумын нутагт орших Балж голын Балж агнуурын бүсээс  ахуйн зориулалтаар загасчлах зөвшөөрлийг цахимаар олгож байна.