Амьтаны мэдээллийн сан

http://nature.khe.gov.mn/wp-content/uploads/2020/04/Хэнтий-аймгийн-ЕАЗБ-2017-1.pdf

http://nature.khe.gov.mn/wp-content/uploads/2020/04/Хэнтий-аймгийн-ЕАЗБМТ-2017-1.pdf

Хэнтий аймгийн амьтны аймаг

         Хэнтий аймгийн нутаг дэвсгэр нь газрын гадаргын үндсэн хэв шинж, уур амьсгалын нөхцөлтэй уялдсан хөрс, ургамал, амьтны төрөл  зүйлээр ялгаатай уулын тайга, уулын ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлийн хээрийн бүсэд хуваагдаж ургамалгазарзүйн Хэнтий уулын тойрог,Монгол дагуурын ойт хээрийн тойрог,  Дундад халхын хээрийн тойрогт хамаарагддаг нь амьтны аймгийн төрөл, зүйлээр баялаг байх нөхцлийг бүрдүүлсэн.

Хэнтий аймагт сээр нуруутны төлөөлөл болох 376 зүйл, сээр нуруугүйтний төлөөлөл болох 400-аад зүйл нийт 730 гаруй зүйлийн амьтад амьтад амьдарч байгааг судлаачид тогтоогоод байна.

Сээр нуруутны төлөөлөл:

  • Хөхтөн 5 баг 17 овог 70 зүйл тэмдэглэгдсэнээс шавьж идэштэн 8 зүйл,сарьсан далавчтан 6 зүйл, туулай хэлбэртэн 4 зүйл, мэрэгчтэн 28 зүйл,махан идэштэн 17 зүйл,туруутан 7 зүйл
  • загас-7 баг 11 овог 32 зүйл
  • хоер нутагтан -2 овог 3 зүйл
  • мөлхөгчид-2 баг 2 овог 5 зүйл
  • жигүүртэн -17 багийн 49 овгийн 158 төрлийн 322 зүйл байна.
  • Сээр нуруугүйтний төлөөлөл болох / Онон голын сав газар /
  • шавьж-13 баг 109 овог 265 төрлийн 352 зүйл байна. Эдгээрээс ойн хортон шавьж 7 баг 34 овог 97 төрлийн 151 зүйл
  • зөөлөн биетэн-2 зүйл
  • аалз хэлбэртэн-2 зүйл байна.

Хэнтий аймгийн ховор амьтад

Ховор амьтдыг хамгаалах асуудал нь нэг улс орны хувьд төдийгүй дэлхий нийтийн ач холбогдолтой юм. Хэнтий аймагт  Монгол орон төдийгүй дэлхийд ховордож анхааралд өртсөн олон зүйл амьтад нилээдгүй тархсан байдаг. Үүнд:

  • Нэн ховор амьтад:
  • хөхтөн 4 зүйл /голын халиу, азийн минж, шивэр хандгай, баданги хүдэр/,
  • шувуу 5 зүйл /цагаан тогоруу, реликт цахлай,бор бүргэд, усны нөмрөг бүргэд, могойч загал/,
  • загас 1 зүйл /хар мөрний хилэм/ буюу нийт 10 зүйл амьтан
  • Ховор амьтад:
  • хөхтөн 4 зүйл /аргаль, халиун буга, ойн булга, хүрэн баавгай/
  • шувуу 12 зүйл /одой галуу, хонин тоодог, манхин галуу, байгалийн нугас, гэзэгт нугас, ойн шийхнүүхэй,шар элэгт хөмрөг, усны бух шувуу,

хан бүргэд, азийн цууцал, хархираа тогоруу, цагаан сүүлт нөмрөг бүргэд/,

  • загас 1 зүйл / тул/
  • дугуй амьтан 1 зүйл/ номхон далайн могор/
  • шавьж 5 зүйл /бэр цэцгийн шумбуур, дамнуургын цэнхэр соно, аполлон, махиан дэвүүр, спорадикус үхэр хэдгэнэ/,
  • хавч хэлбэртэн 1 зүйл /голын хавч/,
  • зөөлөнбиетэн 2 зүйл /дагуурын сувдан хясаа, монгол танан хясаа/,
  • хоер нутагтан 1 зүйл /шивэр гүлмэр/ буюу нийт 27 зүйл амьтан байна.
  • Монгол улсын “Улаан ном”-д:
  • хөхтөн 3 зүйл / голын халиу, шивэр хандгай, азийн минж/
  • шувуу 12 зүйл / хар тогоруу, реликт цахлай, цэн тогоруу, хар өрөвтас, хээрийн галуу, усны цагаан сүүлт нөмрөг бүргэд, цагаан тогоруу, халбаган хошуут, гангар хун, хошуу галуу, явлаг сар, хонин тоодог/
  • хоер нутагтан 1 зүйл / шивэр гүлмэр/
  • CITES-ын I,II-р хавсралтанд
  • хөхтөн 3 зүйл / аргаль хонь, мануул мий, саарал чоно/
  • Зэрлэг амьтан хамгаалах Боннын конвенци
  • хөхтөн 1 зүйл /цагаан зээр/
  • Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)– ны хөхтөн амьтдын ховордолын зэргийг үнэлэх шалгуур

                      Эмзэг ангилалд

  • хөхтөн 3 зүйл /аргаль хонь, баданга хүдэр, нохой зээх/

                      Ховордож байгаа ангилалд

  • хөхтөн 3 зүйл / шилүүс мий, мануул мий, хэрэм/
  • Монгол улсын “Улаан данс”-д:

                      Устаж болзошгүй ангилалд

  • хөхтөн 6 зүйл / аргаль хонь, цагаан зээр, монгол тарвага ,молцог хандгай, халиун буга, баданга хүдэр/

                     Ховордож байгаа  ангилалд

  • хөхтөн 7 зүйл /зэрлэг гахай, шилүүс мий,  мануул мий,  шар үнэг,  хярс мий, бараан хэрэм, саарал чоно / амьтад хамрагдаж байна.

Хэнтий аймгийн амьтдын тархац, нөөц

                                              Аргаль хонины тархац, байршил, тоо толгой

Хүснэгт 1. Аргаль хонины нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Цөм байршил (км2) /St/ Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Баянхутаг 231 33 8.4 15 59±8
Баянмөнх 252 84 56.1 47 70±8
Дархан 752 336 225.41 105 157±13
Дэлгэрхаан 988 637 361.18 70 123±11
Галшар 375 390 152.75 17 53±7
Мөрөн 168 72 8.5 5 42±7
Нийт 2766 1552 812.34 259 505±72

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар аймгийн  2766 км2 нутагт 505±72 толгой аргаль хонь  1000 га-д 1,7 бодгаль ногдох нягтшилтай байна.

 Цагаан зээрийн тархац, байршил, тоо толгой.

 Хүснэгт 3. Цагаан зээрийн нөөцийн үнэлгээ (сумдаар)

Сумын нэр Боломжит тархац (км2) Цөм байршил (км2) /St/ Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/ Хязгаар-95% CI
Батноров 3721.0 2633.2 128.4 209 4286 1208-6057
Батширээт 78.0 58.2 22.0 58 153 78-233
Баян-Адрага 763.4 79.1 9.6 48 395 225-3817
Баян хутаг 5473.1 4399.8 335.0 298 3914 2055-4869
Баянмөнх 2419.9 2160.4 205.7 279 2930 1570-4371
Баян-Овоо 2460.9 1605.1 158.4 329 3334 703-5111
Биндэр 95.5 55.5 24.3 58 132 50-287
Дадал 22.1 12.1 3.0 61 246 163-449
Дархан 2763.2 1867.3 137.4 292 3968 1906-5872
Дэлгэрхаан 1524.9 609.2 26.6 99 2267 685-5676
Галшар 5422.6 4547.7 365.0 284 3538 1692-4115
Хэрлэн 1332.6 199.5 25.7 23 179 70-247
Жаргалтхаан 845.9 222.1 24.0 84 777 314-1075
Мөрөн 1023.4 152.0 0.0 0
Норовлин 1851.6 1851.6 121.0 329 5034 2144-7756
Өмнөдэлгэр 2242.947 407.3 156.4 70 182 101-1004
Нийт 32041.0 20860.1 1742.5 2521.0 31338 12964-50939

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар Хэнтий аймгийн цагаан зээрийн тархац, байршил бүхий 32041,0 км2 нутагт 31338 (95% CI=12964-50939) толгой цагаан зээр, нэгж талбайд 9,4±3,1 нягтшилтайгаар тархан нутаглаж байгааг тогтоов.

Халиун бугын тархац, байршил, тоо толгой

 Хүснэгт 4. Халиун бугын нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Цөм байршил (км2) /St/ Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Дадал 1318.61 241.92 38 50 318±18
Дархан 14.04 11.20 10.7 15 16±4
Батширээт 3570.75 1225.39 180 154 1048±32
Баян-Адрага 81.06 5.73 2.5 37 85±9
Биндэр 1239.31 497.68 29.7 15 251±16
Өмнөдэлгэр 2935.91 589.47 45.1 49 640±25
Дэлгэрхаан 223.11 11.93 4.6 19 49±7
Норовлин 231.41 29.28 14.2 30 62±8
Цэнхэрмандал 1048.37 79.72 13.6 18 106±10
Нийт 10662.58 2692.32 338.40 387 3079±236

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн 10662,58 км2 нутагт 3079±236 толгой (95% CI=1928-5825) халиун буга 1000 га-д 1,2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Бор гөрөөсний тархац, байршил, тоо толгой.

Хүснэгт 5. Бор гөрөөсний нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Цөм байршил (км2) /St/ Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Батширээт 4088.0 1797.6 140.5 117 1497±38
Баян-Адрага 785.3 103.0 45.2 45 103±12
Бидэр 2561.5 942.9 31.4 28 841±28
Дадал 3901.8 2189.7 365.7 55 329±18
Норовлин 652.5 357.1 104.6 24 82±9
Өмнөдэлгэр 2588.6 958.7 115.3 148 1231±35
Цэнхэрмандал 697.1 187.9 101.5 53 98±9
Нийт 15274.8 6536.8 904.2 470 3398±252

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн  15274,8 км2 нутагт 3398±252 толгой бор гөрөөс 1000 га-д 2,2 бодгаль ногдох нягтшилтай байна.

 Зэрлэг гахайн тархац, байршил, тоо толгой.

 Хүснэгт 7. Зэрлэг гахайн нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Цөм байршил (км2) /St/ Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Батширээт 2028.45 764.05 216.4 185 653±19
Баян-Адрага 32.66 32.66 19.6 29 48±8
Биндэр 1162.07 422.96 75 43 242±12
Дадал 2631.75 790.70 115.7 25 171±11
Норовлин 367.49 50.37 19.4 23 60±8
Өмнөдэлгэр 918.13 101.11 10.3 50 491±18
Цэнхэрмандал 33.93 0.39 0.1 16 63±10
Нийт 7174.47 2162.24 456.5 371 1757±186

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн  7174.47 км2 нутагт 1757±186 толгой зэрлэг гахай 1000 га-д 1,6 бодгаль ногдох нягтшилтай байна.

 Монгол тарваганы тархац, байршил, тоо толгой.

Хүснэгт 9. Монгол  тарваганы нөөцийн үнэлгээ

Сумын нэр Тарвага тархсан талбай (км) Сорилын талбай (км) Ажиглагдсан бүлийн тоо Бодгалийн тоо Нөөцийн үнэлгээ Нягтшил /км2/
Батноров 1521.93 72 26 42 888±130 5.8
Батширээт 51.58 10 5 40 206±15 40.0
Баян-Адрага 1021.54 225.1 36 263 1194±137 11.7
Баян-Овоо 0.11
Биндэр 206.88 69 45 70 210±35 10.1
Дадал 56.32 22 7 56 143±32 25.5
Дэлгэрхаан 494.49 65 31 199 1514±139 30.6
Хэрлэн 314.48 159 4 13 26±5 0.8
Жаргалтхаан 545.37 195 4 51 143±12 2.6
Норовлин 1336.25 96 15 85 1183±134 8.9
Өмнөдэлгэр 286.89 77 31 128 477±122 16.6
Цэнхэрмандал 526.61 44 45 102 1221±135 23.2
Нийт 6362.44 1034.1 249 1049 7204±1393 11.3

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 6362,44  км2 талбайд 7204±1393 толгой монгол тарвага 100 га буюу 1 км2 талбайд дунджаар 11.3 бодгаль ноогдох нягтшилтай байна.

Молцог хандгай (Alces alces)-н тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 7163.4 км2 нутагт 190±13 толгой  молцог хандгай 1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Баданга хүдэр (Moschus moschiferus)-ийн тархац, байршил, тоо толгой.

  2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 6556.9 км2 нутагт 143±11 толгой баданга хүдэр  1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Саарал чонын тархац, байршил, тоо толгой.

Хүснэгт 10. Саарал чонын нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Батноров 3502.7 271 7 90±10
Батширээт 5870.2 122.2 15 721±27
Баян-Адрага 1989.0 98.4 5 101±10
Баянхутаг 1890.8 289.7 6 39±6
Баянмөнх 103.4 11.6 7 62±8
Баян-Овоо 597.8 57.3 4 42±6
Биндэр 4115.1 125.5 11 361±19
Дадал 3729.9 121.5 9 276±17
Дархан 242.1 9.2 2 53±7
Дэлгэрхаан 1526.6 473.4 10 32±6
Галшар 621.9 75.7 5 41±6
Хэрлэн 1901.1 419.6 4 18±4
Жаргалтхаан 1820.8 285.3 9 57±8
Мөрөн 387.9 67.5 4 23±5
Норовлин 3050.8 265.5 8 92±10
Өмнөдэлгэр 7940.9 271.2 11 322±18
Цэнхэрмандал 1487.7 581.4 28 72±8
Нийт 40778.7 3546 145 2403±175

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 2403±175 толгой саарал чоно  1000 га-д 0.7 бодгаль ногдох нягтшилтай байна.

  Шар үнэгний тархац, байршил, тоо толгой.

 Хүснэгт 11. Шар үнэгний нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/ Нийт нөөц /Nt/
Батноров 3222.4 87 5 185±14
Батширээт 5011.7 119.2 6 252±16
Баян-Адрага 1989.9 91.4 8 174±13
Баянхутаг 1226.1 25 2 98±10
Баянмөнх 90.9 2 3 136±12
Баян-Овоо 290.7 9 1 32±6
Биндэр 3222.3 55 4 234±15
Дадал 2470.8 48 3 154±12
Дархан 94.7 1 1 95±10
Дэлгэрхаан 1774.6 28 2 127±11
Галшар 704.2 75.7 3 28±5
Хэрлэн 1273.7 101 1 13±4
Жаргалтхаан 1301.3 145 6 54±7
Мөрөн 235.0 67.5 2 7±3
Норовлин 1949.9 65 7 210±14
Өмнөдэлгэр 5100.7 147 9 312±18
Цэнхэрмандал 790.3 81 7 68±8
Нийт 30749.1 1147.8 70.0 2180±147

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 30749.1 км2 нутагт 2180±147 толгой шар үнэг 1000 га-д 0.7 бодгаль ногдох нягтшилтай байна.

Хярс үнэгний тархац, байршил, тоо толгой.

 Хүснэгт 12. Хярс үнэгний нөөцийн үнэлгээ

Сумын нэр Боломжит тархац (км2) Сорилын талбай (км2) /Ssd/ Ажиглагдсан бодгаль /Ns/  

Нийт нөөц /Nt/

Батноров 1241.5 77 7 113±11
Батширээт 549.4 175 6 19±4
Баян-Адрага 629.8 63 9 90±9
Баянхутаг 1436.8 82 2 35±6
Баянмөнх 1461.7 72 1 20±5
Баян-Овоо 1222.9 58 3 63±8
Биндэр 864.2 55 0±0
Дадал 758.3 48 0±0
Дархан 567.0 75 5 38±6
Дэлгэрхаан 1230.4 158 12 93±10
Галшар 840.5 35 3 72±8
Хэрлэн 1528.4 101 0±0
Жаргалтхаан 887.1 145 6 37±6
Мөрөн 1087.7 137 2 16±4
Норовлин 1172.0 133 13 115±11
Өмнөдэлгэр 1239.2 157 10 79±9
Цэнхэрмандал 216.0 23 8 75±9
Нийт 16933.0 1594.0 87 924±30

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар бүх сумдын нутгийг хамарсан аймгийн нийт нутгийн 20,4 хувийг эзлэх 16933.0 км2 нутагт 924±30 толгой хярс үнэг 1000 га-д 0.5 бодгаль ногдох нягтшилтай байна.

Халздай доргоны (Meles meles) тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 17384.0 км2 нутагт 1341±136 толгой халздай дорго 1000 га-д 0.7 бодгаль ногдох нягтшилтай байна.

Нохой зээхийн (Gulo gulo) тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 7024.5 км2 нутагт 344±58 толгой нохой зээх 1000 га-д 0.4 бодгаль ногдох нягтшилтай байна.

Хүрэн баавгайн (Ursus arctos) тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.

Шилүүс мийн (Lynx lynx Linnaeus, 1758) тархац, байршил, тоо толгой.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 4674.0 км2 нутагт 584±124 толгой шилүүс мий 1000 га-д 1.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Мануул мийн (Otocolobus manul Pallas, 1776) тархац, байршил, тоо толгой.

Тоо толгой, нягтшил, нөөцийн үнэлгээ. Хэнтий аймгийн ойт хээр, хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутагт 2012 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 3761±157 толгой мануул мий тархан байрших боломжтойг тогтоожээ.

2017 оны Ерөнхий агнуур зохион байгуулалтаар 32727.4 км2 нутагт 2258±147 толгой  мануул мий 1000 га-д 0.6 бодгаль ногдох нягтшилтай байна.

 Ойн булганы (Martes zibellina) тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 5988.1 км2 нутагт 1353±136 толгой  ойн булга 1000 га-д 2.6 бодгаль ногдох нягтшилтай байна.

Бор туулай (Lepus tolai Pallas, 1778)-н тархац, байршил, тоо толгой.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 10244.5 км2 нутагт 29923±4172 толгой  бор туулай 1000 га-д 7.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Чандага туулай (Lepus timidus Linnaeus, 1758)-н тархац, байршил, тоо толгой.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 5644.1 км2 нутагт 1046±132 толгой  чандага туулай 1000 га-д 1.8 бодгаль ногдох нягтшилтай байна.

 Бараан хэрэмний тархац, байршил, тоо толгой.

 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 10244.5 км2 нутагт 1648±140 толгой  бараан хэрэм 1000 га-д 1.6 бодгаль ногдох нягтшилтай байна.

 АГНУУРЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШУВУУД,

ТЭДГЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ҮНДЭСЛЭЛ

Хэнтий аймгийн агнуурын шувуудыг ангилал зүйн үүднээс авч үзвэл Монгол орны шувууны аймгийн 9 багт орох 11 овгийн 27 төрлийн 43 зүйл шувуу байна (Хэнтий аймгийн нутагт тархсан нийт зүйл шувууны жагсаалтыг тусгайлан хавсралт хүснэгт 1-ээс үз). Баг тус бүрээр нь авч үзвэл ахуунтны 1 зүйл, шунгууртны 1 зүйл, хотонтоны 1 зүйл, өрвитөний 1 зүйл, галуутаны 19 зүйл, тахиатаны 5 зүйл, тогоруутаны 4 зүйл, хөгчүүтэний 6 зүйл, тагтаатаны 5 зүйл тус тус байна. Хэнтий агнуурын шувуудаас 7 зүйл нь суурин шувуу (хар хур, нургийн сойр, эрээн хавирга хахилаг, дагуур ятуу, монгол ногтруу, хөхвөр тагтаа, хадны тагтаа) бусад  35 зүйл нь нүүдлийн шувуу байна. Хамгийн олон шувууг Өмнөдэлгэр (865 ширхэг), Батширээт  (1050 ширхэг), Биндэр (1020 ширхэг), Баян-Адрага сум (840 ширхэг), Дадал сум (670 ширхэг) сумууд бэлтгэх ба хамгийн цөөнийг Хэрлэн сум (75 ширхэг) агнахаар харагдаж байна. Хэдийгээр ийм цөөн шувуу агнах байсан ч дээрх 325-ийн 300 нь тахиатны буюу 1310 толгой дагуур ятуу, 1010 монгол ногтруу, 440 хондон ангир, 410 анхитал ангир, 290 хар хур, 220 нургийн сойроос бүрдэж байгаа нь тэр нутгийн агнуурын шувуу хөлдүү түүхий эдийн чиглэлтэй, агнуурын өндөр ач холбогдолтой болохыг харуулна. Хэнтий аймагт явуулсан судалгаанаас харахад нийтдээ 8094 ширхэг агнуурын хөлдүү түүхий эдийн ба усны шувуу бэлтгэх боломжтой.

Агнуурын нөөцийг зүй зохистой ашиглах арга хэмжээ

Хүснэгт 23. Хэнтий аймгийн хэмжээнд цагаан зээрийг агнаж

ашиглах боломжит тоо хэмжээ

Сумын нэр Тархац нутаг (км2) 1000 га-д ноогдох нягтшил Нөөцийн хэмжээ Жилийн нөхөн үржлийн чадавх Популяцид нэмэгдэх эр амьтны тоо Агнах боломжит хэмжээ
Батноров 3721.0 11.5 4286 857 429 22
Батширээт 78.0 153 31 Нөөцгүй
Баян-Адрага 763.4 5.2 395 79 Нөөцгүй
Баян хутаг 5473.1 7.2 3914 783 391 16
Баянмөнх 2419.9 12.1 2930 586 293 15
Баян-Овоо 2460.9 13.5 3334 667 333 17
Биндэр 95.5 132 26 Нөөцгүй
Дадал 22.1 246 49 25 Нөөцгүй
Дархан 2763.2 14.4 3968 794 397 16
Дэлгэрхаан 1524.9 14.9 2267 453 227 24
Галшар 5422.6 6.5 3538 708 354 18
Хэрлэн 1332.6 1.3 179 36 Нөөцгүй
Жаргалтхаан 845.9 9.2 777 155 Нөөцгүй
Мөрөн 1023.4 0.0 0 Нөөцгүй
Норовлин 1851.6 27.2 5034 1007 504 26
Өмнөдэлгэр 2242.9 0.8 182 36 Нөөцгүй
Нийт 32041.0 9.4 31338 6268 2952 152

Хэнтий аймагт ахуйн зориулалтаар цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, саарал чоно зэргийг зохих хууль, журмын дагуу ашиглаж болох бөгөөд бор гөрөөсний агналтын хэмжээг нийт нөөцийн 1%-иар тооцов. Зэрлэг гахайн агнаж ашиглах хэмжээг 2%-иар, саарал чонын нөхөн үржлийн чадавхийг үндэслэн нийт нөөцийн 2%-аар тус тус тооцоолж доорх хүснэгтэд танилцуулав.

Хүснэгт 21. Хэнтий аймгийн хэмжээнд агнаж, ашиглаж болох ан амьтад

Зүйлийн нэр Аргаль хонь
Нийт нөөц 505
Агнаж, ашиглах хэмжээ /1%/ 4
Зүйлийн нэр Цагаан зээр
Нийт нөөц 31338
Агнаж, ашиглах хэмжээ /0.4%/ 152
Зүйлийн нэр Халиун буга
Нийт нөөц 3079
Агнаж, ашиглах хэмжээ /1%/ 31
Зүйлийн нэр Бор гөрөөс
Нийт нөөц 3398
Агнаж, ашиглах хэмжээ /1%/ 34
Зүйлийн нэр Зэрлэг гахай
Нийт нөөц 1757
Агнаж, ашиглах хэмжээ /2%/ 36
Зүйлийн нэр Саарал чоно
Нийт нөөц 2403
Агнаж, ашиглах хэмжээ /2%/ 48

Хүснэгт 22. Хэнтий аймгийн монгол  тарваганы агнуурын нөөц

Сумын нэр Нөөцийн үнэлгээ Нягтшил /км2/ Төлийн эзлэх хувь Агнуурт тэнцэх тарваганы тоо Агнуур хийх хувь Агнуурын нөөц
Батноров 888 6 31.0 614 3% 18
Батширээт 206 40 52.5 138 Нөөцгүй
Баян-Адрага 1194 12 20.9 736 7% 51
Баян-Овоо
Биндэр 210 10 25.7 140 Нөөцгүй
Дадал 143 25 14.3 96 Нөөцгүй
Дэлгэрхаан 1514 31 25.1 1099 3% 32
Хэрлэн 26 1 38.5 10 Нөөцгүй
Жаргалтхаан 143 3 43.1 85 Нөөцгүй
Норовлин 1183 9 36.5 796 3% 23
Өмнөдэлгэр 477 17 26.6 346 7% 24
Цэнхэрмандал 1221 23 16.7 497 7% 34
Нийт 7204 11.3 30 4560 5% 209

Нийт 2521 бодгаль нас хүйсээр нь тодорхойлсон байна. Сүргийн бүтцийн харьцааг үзвэл  14,2 % нь Ооно,  63,6 % нь Шаргачин, 22,2 % нь Янзага байна.

  • Цагаан зээрийн төллөлтийн үзүүлэлт 34,9% байгаа нь хэдийгээр бага үзүүлэлт мэт боловч тухайн цаг хугацаанд популяцийн нөхөн төлжлийг бүрдүүлэгч үржлийн сүргийн төлөрхөг чанар хэвийн байгааг илэрхийлэх үзүүлэлт юм.
  •  Хэнтий аймгийн нутагт Халиун буга 10662,58 км2 нутагт 3079±236 толгой (95% CI=1928-5825) халиун буга 1000 га-д 1,2 бодгаль ногдох нягтшилтай байна.
  • Нийт 387 бодгаль үзэж тэмдэглэснээс 275 амьтныг нас хүйсээр нь тодорхойлсон байна. Сүргийн бүтцийн харьцааг үзвэл  29,3 % нь дайр,  59,2 % нь согоо, 11,5 % нь илий байна. Төллөлтийн үзүүлэлт 19,4% байна. Эндхийн популяцийн биологийн бүтээгдэхүүн төлөрхөг чанар тааруу, гарсан төл нь эсэн мэнд бүрэн бойжиж чадахгүй байгааг гэрчлэх үзүүлэлт юм.
  • Бор гөрөөс нь тус 15274,8 км2 нутагт 3398±252 толгой бор гөрөөс 1000 га-д 2,2 бодгаль ногдох нягтшилтайгаар тархан байршиж байна.
  • Нийт 470 бодгаль үзэж тэмдэглэн нас хүйсээр нь тодорхойлсон байна. Сүргийн бүтцийн харьцааг үзвэл  31,3 % нь гур, 57,2 % нь зүр, 11,5 % нь янгуудай байна. Төллөлтийн үзүүлэлт 20,7% байгаа нь нь популяцын нөхөн үржихүйн бүтэц алдагдаагүй, төллөснөөс хойших хугацааны янзаганы мэнд үлдэлт хэвийн байгааг  илтгэнэ.
  • Хэнтий аймгийн 7174.47 км2 нутагт 1757±186 толгой зэрлэг гахай 1000 га-д 1,6 бодгаль ногдох нягтшилтай байна.
  • Нийт 371 бодгаль үзэж тэмдэглэн нас хүйсээр нь тодорхойлсон байна. Сүргийн бүтцийн харьцааг үзвэл  16,7 % нь бодон,  57,7 % нь мэгж, 25,6 % нь торой байна. Төллөлтийн үзүүлэлт 44,4% байгаа нь хэдийгээр популяцын нөхөн үржихүйн бүтэц алдагдаагүй сайн үзүүлэлт мөн боловч үр төлөрхөг амьтны хувьд популяцийн нөхөн төлжлийг бүрдүүлэгч үржлийн сүргийн биологийн бүтээгдэхүүн торой цөөн байгааг илэрхийлэх үзүүлэлт юм.
  • Хэнтий аймгийн нутагт 6362,44  км2 талбайд 7204±1393 толгой монгол тарвага 100 га буюу 1 км2 талбайд дунджаар 11.3 бодгаль ноогдох нягтшилтай байна.
  • Нийт 1049 бодгалийн нас хүйсийг ялган тодорхойлсон бөгөөд 475 (45.3%) бие гүйцсэн, 300 (28,6%) хотил, 274 (26.1%) мөндөл байна.
  • Хэнтий аймгийн агнуурын шувуудыг ангилал зүйн үүднээс авч үзвэл Монгол орны шувууны аймгийн 9 багт орох 11 овгийн 27 төрлийн 43 зүйл шувуу байна (Хэнтий аймгийн нутагт тархсан нийт зүйл шувууны жагсаалтыг тусгайлан хавсралт хүснэгт 1-ээс үз). Баг тус бүрээр нь авч үзвэл ахуунтны 1 зүйл, шунгууртны 1 зүйл, хотонтоны 1 зүйл, өрвитөний 1 зүйл, галуутаны 19 зүйл, тахиатаны 5 зүйл, тогоруутаны 4 зүйл, хөгчүүтэний 6 зүйл, тагтаатаны 5 зүйл тус тус байна.
  • Хамгийн олон шувууг Өмнөдэлгэр (865 ширхэг), Батширээт  (1050 ширхэг), Биндэр (1020 ширхэг), Баян-Адрага сум (840 ширхэг), Дадал сум (670 ширхэг) сумууд бэлтгэх ба хамгийн цөөнийг Хэрлэн сум (75 ширхэг) агнахаар харагдаж байна. Хэнтий аймагт явуулсан судалгаанаас харахад нийтдээ 8094 ширхэг агнуурын хөлдүү түүхий эдийн ба усны шувуу бэлтгэх боломжтой.
  • Хэнтий аймгийн Хэрлэн голын  хэсгийн нийт гадаргын талбай 24.284 км кв талбайд агнуурын 1347 толгой загас, 1 км.кв талбайд 18 толгой агнуурын загас оногдож байна.
  • Аймгийн хэмжээнд ан, амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэний үндсэн дээр байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлд өнөөгийн байдлаар 4 хүртэл аргаль хонь, 31 хүртэл Халиун буга Монгол улсын  Амьтны тухай хууль, түүнтэй нийцэх хууль тогтоомжид заасан хугацаанд тусгай болон спорт агнуурын зориулалтаар агнаж ашиглах боломжтой.
  • Ахуй зориулалтаар 152 цагаан зээр, 34 бор гөрөөс, 36 зэрлэг гахай, 48 саарал чоно, 209 монгол тарвага зэрэг агнуурын зүйлийг зохих хууль, журмын дагуу ашиглах боломжтой байна.
  • Тарвага агнуурын хорио тавигдсан, байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд  нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажлын дүн, мэдээнд тулгуурлан агнуурын бүс нутгаас агнуурын нөөцийн 5 хувийг ахуйн зориулалтаар агнаж ашиглах боломжтой.
  • Монгол улсын Амьтны тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журамд заагдсанчлан тус аймгийн ховор болон агнуурын ач холбогдолтой аргаль хонь, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, саарал чоно, монгол тарвага зэрэг амьтдын тархац нутагт нарийвчилсан судалгааг хийлгэн, ерөнхий агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт мэдээг баталгаажуулсаны үндсэн дээр зүй зохистой ашиглалтыг явуулах боломжтой.

ХЭРЛЭН ГОЛЫН АГНУУРЫН ЗАГАСНЫ ТАРХАЦ, НӨӨЦ

Хэрлэн голын ай савд 8 овгийн 23 зүйлийн загас тархан амьдардаг. Номхон далайн ай савд хамрагдах учир энэ ай савд тархсан загасны зүйл байх нь тодорхой боловч Хэрлэн голын нэг онцлог нь Хойд мөсөн далайн ай савын загасны зарим зүйлүүд мөн тархсан байдаг онцлогтой.

Голын уртын дагуу нийт 436 км зайд загасны элбэгшил нөөцийг тогтоох ажлыг хийсэн бөгөөд дээж авсан цэгүүдэд загас барихдаа дунджаар 0.2 км зайд явсан байна. Нийт загас барилтын зай нь голын дагууд 5.5 км зам туулсан бөгөөд голын ийм зайнд нийт 17 толгой загас баригдсан байна. Хэрлэн голын 2 эргийн шугамын хоорондын зайн дунджаар голын өргөн /талбайн зурвас өргөн/-ийг тогтоолоо. Хэрлэн голын дундаж өргөн 55.7 м буюу 0,0557км байна. Үүнийг голын нийт уртад экстраполяци хийж үзвэл Хэнтий аймгийн Хэрлэн голын  хэсгийн нийт гадаргын талбай 24.284 км кв талбайд агнуурын 1347 толгой загас, 1 км.кв талбайд 18 толгой агнуурын загас оногдож байна.

 АМЬТНЫ АЙМАГ:

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн тогтоц, хэв шинж, цаг агаарын байдал нь амьтны аймгийн төрөл, зүйлээр баялаг байх нөхцлийг бүрдүүлсэн.

Хэнтий аймагт сээр нуруутны төлөөлөл болох хөхтөн 70 зүйл, шувуу 270 зүйл,  загас 32 зүйл, хоёр нутагтан 3 зүйл, мөлхөгчид 5 зүйл, сээр нуруугүйтний төлөөлөл болох шавьж 352 зүйл, зөөлөн биетэн 2 зүйл, аалз хэлбэртэн 2 зүйл буюу нийт 730 гаруй зүйлийн  амьтад амьдарч байгааг судлаачид тогтоогоод байна.

ХЭНТИЙ АЙМАГТ ТАРХСАН МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР, ХОВОР АМЬТАД

НЭН ХОВОР АМЬТАД

ХӨХТӨН

Молцог хандгай  

Бие бахим, мөч урт, хандгайн зүс нь нас, улирлаар өөрчлөгдөнө. Бургас, улиангар, хусны нахиа, найлзуур хандгайн идэш тэжээлд голлоно. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 7163.4 км2 нутагт 190±13 толгой  молцог хандгай 1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Баданга хүдэр

Бие жижиг, хойд хөл урдахаасаа урт учир хондлойгоороо өндөр, харайх нь туулайтай төстэй. Өвслөг ургамал, хаг, хөвд, шилмүүсээр хооллоно. Жинхэнэ тайгын амьтан. Хөвдөл дэвсгэртэй, унанга модтой балар өтгөн ой, уулын арын сүүдэр, оройн хад асгатай газарт илүү байрлана.Монголын Хэнтий, Хөвсгөлийн уулс, Хангай, Хан Хөхийн нуруудын орой хэсгээр тархсан. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 6556.9 км2 нутагт 143±11 толгой баданга хүдэр  1000 га-д 0.2 бодгаль ногдох нягтшилтай байна.

 

Голын халиу

Хэнтий аймгийн Онон голын сав Балж, Хёрхон гол дагуу нутагладаг. 2012 онд Онон Балжийн байгалийн цогцолбор газарт хийсэн мониторинг тооллогоор 11 халиу тоологдсон.

Далаад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байсан. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд аль хэдийн устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг нь ховордох шалтгаан болсон.

ШУВУУ

Цагаан тогоруу

Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй. Обь мөрний дунд хэсэг, Якутын зүүн хойд нутагт өндөглөж зусдаг. Якутад Яной голоос дорно зүгт Алазе голын хоорондох өргөн уудам нутагт байршдаг шувуу. Монголын нутгийг дайран өнгөрч, зусдаг. Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар үзэгдэнэ. 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн 5 жилүүдэд Биндэрийн нуур, түүний орчим нутгаар 8-10 толгойгоор зуны улиралд байнга тохиолдох болсон. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна [8]. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.

Реликт цахлай

Казахстаны Алаколь нуур‚ ОХУ–ын Тарь нуурт өндөглөдөг, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Хэнтий аймгийн Улз, Хэрлэн голын хөндий том жижиг нууруудаар тааралдана Улз голын савд IV сарын дундаас үзэгдэж эхэлнэ. Шавж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллоно Монгол нутгаар VIII сарын дундаас IX сарын 20-ны хооронд өвөлжих газраа нүүнэ.Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн.

Бор бүргэд

Хэнтийн уулс буюу Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал, Биндэр сумды нутгаар ховор тохиолдоно.Ихэвчлэн тал хээр болон холимог ой, намаг, нуга, гол, нуурын орчмоор амьдрах бөгөөд хаа нэг уулархаг газар тохиолдох нь бий. Гол хоол тэжээл нь мэрэгчид бөгөөд хоёр нутагтан, мөлхөгчид болон жижиг шувуудаар хооллоно.Манай оронд энэ зүйл харьцангуй ховор өндөглөдөг, нүүдлийн зүйл. Манай оронд үржлийн болон нүүдэллэж буй бодгалиуд IV сарын сүүлч, V сарын эхээр ирнэ.

Усны нөмрөг бүргэд

Хэнтийн уулын бүс, Онон, Шуус, Хурх голын  хөндийгөөр цөөн тоогоор үзэгдэнэ.Загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна. Үүрээ мод хад, овоорсон зэгсэн довцог дээр засдаг. 2-4 өндөг гаргана. Нүүдлийн, зарим үед өвөлждөг, үүрлэж, өндөглөдөг шувуу.Тэжээлийн зонхилох хэсгийг загас эзлэх боловч, сүүгээр бойжигчид, шувуу барьж иддэг.

Могойч загал

Хэнтийн баруун-өмнөд хэсгээр үржлийн үедээ тохиолдоно. Сэлэнгэ голын хөндийд үржиж, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар нүүдлийн үедээ тохиолдоно. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлаастай, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь, Өмнөговь аймгийн Ноён сумын Баг мод, Галбын говь, Батаагийн голд өндөглөн зусна.

Үүрлэх нутаг нь мал, ялангуяа, тэмээний бэлчээр талхлагдаж, үүрлэх орчин доройтох шалтгаан болно. Уул уурхай болон аялал жуулчлалыг дагасан барилгажуулалт, үүртэй моддыг түлшинд хэрэглэх нь түүний өндөглөх орчин улам хязгаарлагдмал болоход нөлөөлж байна. Идэш тэжээл хомсдох, эгэл шаршувуу зэрэг махан идэшт амьтдын нөлөө залуу шувуудын өсөлтөнд муу нөлөөтэй.

ЗАГАС

Амарын хилэм

Биеийн хэлбэр нь хилмийн бусад зүйл шиг, уртассан, ээрүүл хэлбэртэй. Дотоод яснууд нь мөгөөрснөөс тогтоно. Их бие нь таван эгнээ эвэрлэг мөгөөрсөн товруутай. Хошуу нь  урт, шувтан, хошууны доод хэсэгт 4 сахалтай. Ам нь толгойн доор байрладаг. Шивэр хилмийн ялгагдах шинж нь заламгайн илтэснүүд нь дэвүүр хэлбэртэй.  Нуруу, их биеийн хажуугийн өнгө нь цайвар саарлаас хар хүрэн өнгөтэй, хэвлий нь цайвар цагаан.Онон голд цөөн тоогоор тохиолдоно.Цэнгэг усны загас. Голын гүн хэсэгт ёроолын зөөлөн биетэн, авгалдай, өт, сээр нуруугүй амьтдаар, хааяа жижиг загасаар хооллоно.

ХОВОР АМЬТАД

 ХӨХТӨН

 Аргаль

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан уулын Баянбулаг, Хөхтий, Дулаан , Барын ам, Дөтлүүрийн мухар, Хэрлэн тооно уул, Дархан сумын Дархан хан уул, Эрэгнэг, Батмөнх сумын Эрэгнэг, Язаарын уул, Баянхутаг сумын Баян уул, Буян уул, Баянхүрээ уул, Галшар сумын Их арт, Залаа, Цана, Баянхан, Үнэгт, Галшар уул, Мөрөн сумын Хатан, Хар өндөр, Бага улаан, Их улаан, Эхэн ус, Гамал, Салбар уул, Бор-Өндөр сумын Бор уул, Өлгий уулаар тархсан.  2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар аймгийн  2766 км2 нутагт

505±72 толгой аргаль хонь  1000 га-д 1,7 бодгаль ногдох нягтшилтай байна

Халиун буга

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян, Намдаг, Адуунчулуун, Дэлгэр хаан сумын Хэрлэнбаян уул, Дархан сумын Дархан хан уул, Батширээт сумын Их, Бага Сүүхлэг уул, Алаг уул, Шарангуун уул, Гурван Улаан хөндий, Гүнталхаан, Турагтхаан, Тарсын Тэрсгэр уул, Хөх гозгор уул, Хужирын шар өндөр уул, Биндэр сумын Улиастайн эх, Төөрдөгийн шил, Балжийн эх, Дөрвөлж уул, Норовлин сумын Цагаан овоо, Бухт, Гахайт, Номгон уул, Бөөр, Цагаанчулуут, Улаан даваа, Баян-Адрага сумын Баян-Өндөр, Дунд Бичигт, Улиастай, Уртын гол, Дадал сумын Өвөр Улаалгана, Дэлэв, Халзай, Хавтгайн хар, Хүрэн өндөр, Сөөгт, Эрээн, Мөрөн сумын Өндөрхаан уул зэрэг газарт халиун буга тархан байршиж байна. Хэнтий аймгийн буга бүхий нутагт хийсэн хээрийн судалгаа, ажиглалт болон орон нутгийн иргэд, холбогдох албаны хүмүүсээс авсан аман судалгаагаар дээрх бүс нутагт халиун буга өсөж байгаа нь тогтоогдлоо. Энэ нь сүүлийн жилүүдийн байгаль цаг уурын тааламжтай нөхцөл болон иргэдийн амьжиргаа, хяналт шалгалт, ан амьтан хамгаалах сурталчилгааны түвшин дээшилсэнтэй холбоотой. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн 10662,58 км2 нутагт 3079±236 толгой (95% CI=1928-5825) халиун буга 1000 га-д 1,2 бодгаль ногдох нягтшилтай байна.

Хүрэн баавгай

Хүрэн баавгай монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.

2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.

Ойн булга

Хэнтий, Хөвсгөл, Соён Алтайн Булган голын эх, ой тайгад хад асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Хэнтийн булга хар хүрэн, мөнгөлөг сортой халтар хүрэн байхад Хөвсгөлийн булга хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. 2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар 5988.1 км2 нутагт 1353±136 толгой  ойн булга 1000 га-д 2.6 бодгаль ногдох нягтшилтай байна.

ШУВУУ

Одой галуу

Манай орны Хэрлэн, Улз голын сав, Хөх, Дөрөө, Хайчийн цагаан, Хорийн цагаан ба Дэлгэр цагаан нуурууд, Халх, Нөмрөг, Азрага голын хөндий, Буйр, Ташгайн таван нууруудад тохиолддог.

Хонин тоодог

Монголын тал хээрийн нутгаар өргөн тархацтай байсан энэ шувуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд маш цөөн тоогоор үзэгдэх болжээ. Төв аймгийн Жаргалант, заримдаа Дорнодын Лаг нуурын хавьд цөөхөн тоодог өвөлждөг байсан. Сүүлийн жилүүдэд Эг, Тарвагатай, Тариалан, Эрдэнэбулган сумдын тариан талбайд 20-100 заримдаа түүнээс олон толгой тоодог өвөлждөг болсон.

Манхин галуу Хэнтий аймгийн Онон голын сав, Хурх голын хөндийн нууруудад цөөн тоогоор нутагладаг.Усны ойролцоо бутны ёроолд хадан хөмөгт үүр засна. Өвс үндэс, үр тариагаар хооллоно.Өнгө зүсээрээ одой галуутай төстэй.

Байгалийн нугас

Хэнтий аймгийн Онон голын сав дагуух болон Хурх, Улз голын хөндийн нууруудад цөөн тоогоор нутагладаг. Задгай ус, гол горхи, нуурын зах, эрэг орчмоор байршиж, өвслөг ургамалтай, намгархаг хэсгээр амьдарна.

Гэзэгт нугас

ОХУ, Япон, Зүүн хойд БНХАУ-д тархсан. Зүүн өмнөд Азиар өвөлжинө. Хангайн нурууны цөөн тоогоор үрждэг.Онон голын савын нууруудад цөөн тоогоор үзэгддэг.4-р сараас 5-р сар хүртэл, 9-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд нүүдлийн үедээ тохиолдоно. Зуны улиралд ховор тааралдана. Газар дээр үүр засаж, 5-8 өндөг гаргана. Гол төлөв ойт хээрийн нууруудаар тархсан. Ус, намгийн ургамлаар хооллодог. Тоо толгой, нөөцийн хомсдолыг судлаагүй.

Ойн шийхнүүхэй

Баруун Европ, ОХУ, Туркээс Гималай хүртлэх Азийн уулс, Дорнод Тяньшанаар тархсан бөгөөд Баруун Европ, Африк болон Зүүн урд Азид өвөлжинө. Хөвсгөл, Хангай, Хэнтийн ойт хээрийн бүсийн холимог ойн зах, Ховд, Булган, Орхон, Сэлэнгэ, Онон, Балж, Хэрлэн, Улз, Халх голын сав дагуух модтой газраар нүүдэллэж, үрждэг.Холимог ойн цоорхой, довцог, голын хөндийн ой, өндөр уулын нугад амьдрана.Тоо толгой, нөөцийн хомсдлыг судлаагүй. Түймэр, мод бэлтгэлт зэргээс шалтгаалсан ойн нөөцийн хомсдол нь амьдрах орчны нөхцөлийг доройтуулна.

Шар элэгт хөмрөг

Хэнтий аймгийн ихэнх нутгаар тохиолдоно. Чийглэг нуга, татам, ойн цоорхойд амьдарна.Үндсэн тэжээл нь шавьж, ургамлын үр

Усны бух шувуу

Манай орны эргээрээ өтгөн шигүү зэгс, хулстай Орог, Бөөнцагаан, Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Увс, Хөвсгөл, Буйр, Ташгайн таван нуур зэрэг бараг бүх том, жижиг нуурууд, Завхан, Ховд, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх, Нөмрөг, Дэгээ, Азрага гол зэрэг голын сав нутгаар амьдрах бөгөөд үүрлэж өндөглөнө.

Өтгөн шигүү зэгс, хулстай нуурын хулсны гүнд амьдарна. Бух шувуу үүрлэн амьдарч байгаа газартаа бух урамдах адил дуу гаргана.Энэ дуу 1-2 км алсад сонсогдоно. Хулсан дунд ангуучлан отож зогсохдоо хошуугаа дээш өргөн, түүний хоёр хажуугаар харж байдаг. Зэгс хулс салхинд найгавал дагаж найгадаг тул тэр болгон бусдад ажиглагдахгүй. Жижиг загас, хоёр нутагтан, усны шавж, бусад сээр нуруугүйтнээр хооллоно.Олон жилийн дараалсан ган, нуурын эргийн бэлчээр талхагдалт, үржлийн нутгийн тайван байдал алдагдах, ус нуурууд хатаж ширгэх зэргээс шалтгаалан тархац нутаг, үржих газар хомсдох болсон.

Хан бүргэд Хэнтий, Хөвсгөлийн уулс, Орхон, Сэлэнгийн хөндийд үүрлэнэ. Нүүдлийн үедээ үржлийн нутаг болон Алтай орчмын ой, ойт хээрийн задгай хуурай хэсэг, уулын бэл, хөндий, Дундад Халх, Дорнод Монголын хээр, Ховд аймгийн Булган голын хөндийд тохиолдоно.. Сансрын дамжуулагчийн судалгаагаар, залуу шувууд ОХУ-ын урд хилээс Улаанбаатар хот орчим, улмаар Сүхбаатар аймгийг дамжин нүүдэллэнэ. Нүүдлийн үедээ ойт хээрээс цөлийн хээр хүртэлх уудам нутагт ганц нэгээрээ ховор тохиолдоно.

 Азийн цууцал

Хэнтий салбар уулс дагуу Онон голын сав, Хурх хүйтний хөндийн нуур, голуудад нутагладаг.Нуурын эрэг, чиглэг нугад амьдардаг.Хавч хэлбэртэн, зөөлөн биетнээр хооллоно.

 Хархираа тогоруу

Хэнтийн нурууны голын хөндий, намгархаг нууруудаар тохиолдоно. Нүүдлийн үедээ Хурх, Улзын голын хөндийд тааралдана. Нүүхийн өмнө олноороо нэг дор цуглардаг. Нүүдлийн үедээ тариан талбайд бууж идээшлэх дуртай.Хүрч очиход хэцүү, өргөн уудам намгархаг газар, чийглэг нуга, нуурын ойр орчмоор амьдарна. Зэгс шагшуургатай намгархаг нутагт хэсэгхэн хуурай газар олж үүр засна.. Цангинуулан “хархирах” дуу нь алс хол сонсогдоно. Үр жимс, ургамлын найлзуур, шавж, хорхой, зөөлөн биетэн, хоёр нутагтнаар хооллоно.

 Цагаан сүүлт нөмрөг бүргэд

Хэнтий аймгийн Онон голыг сав Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Цэнхэрмандал,Өмнөдэлгэр сумдын нутагт цөөн тоогоор тааралдана.Бүдүүн модны дунд хэсэг, эсвэл хад, хясааны ирмэг тавцан дээр модны мөчир хатсан өвсөөр нүсэр том үүр засдаг. Загас элбэгтэй гол, нуурын эргээр амьдардаг.

ЗАГАС

Тул Хэнтий аймгийн Онон гол, түүний цутгал голуудад нутагладаг.Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2016 оны судалгаагаар Онон, Балж гол дагуу 940-1040 толгой тул тоологдсон байна.Тул нь голын тогтуун хэсэгт хайргаар үүр засаж түрсээ шахчихаад орхиод явдаг. Тэдгээр түрс нь өөрийн өндгөн дэх уургаар тэжээгдэн загас болдог. Сүүлийн жилүүдэд тул нилээд ховордож байгаа нь хууль бус агнууртай холбоотой юм.

 Номхон далайн могор

Номхон далайн Могор загас буюу Хорхой загас нь Онон, Балж, Хурх зэрэг голоор тархсан. Энэ амьтан яг загасны ангид хамаарагдадгүй дугариг амтан гэсэн тусгай ангид ордог билээ.

ШАВЖ

Бэр цэцгийн шумбуур Онон голын сав дагуух нутгаар нутгалдаг. Гадна байдлаараа хэдгэнэтэй төстэй.Ойн зах, цоорхой, голын татам, нугад амьдарна.Хүрэнцэр ургамлаар хооллоно. Хүүхэлдэйн  шатанд өвөлжинө.

  Дамнуургын цэнхэр соно Онон голын сав дагуух нутгаар нутгалдаг.Авгалдай тогтмол, хааяа намуун урсгалтай усанд амьдардаг.Соно өдөржин нисэж янз бүрийн шавьж барьж иднэ.Өндөгний жараахай, авгалдайг усны бясаа, цох, загас, мэлхий,зарим шувуу, соныг аалз, эрлэг ялаа,хальсан далавчтан, шувууд барьж иднэ.

 Аполлон Онон голын сав дагуух нутгаар, Мөрөн сумын Өндөрхаан уул, Дархан сумын Дархан ууланд нутагладаг. Тоо толгой тодорхой бус дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.Уулархаг нутагт ойн зах, цоорхойн наранд ээвэр газар идээшлэнэ.Эрвээхэй цэцгийн бал тоосоор, хүрэнцэр могойн идээ төрлийн ургамлаар хооллоно. Хүүхэлдэйн шатанд өвөлжинө.

Махиан дэвүүр  Онон голын сав дагуух нутгаар, Мөрөн сумын Өндөрхаан уул, Дархан сумын Дархан уул.Ойт хээр, хээр говийн бүсийн голын хөндий, наранд ээвэр газраар ниснэ.Эрвээхэй цэцгийн бал тоосоор хооллоно. Хүүхэлдэйн шатанд өвөлжинө.

 Спорадикус үхэр хэдгэнэ  Онон голын сав дагуух нутгаар нутагладаг. Цэцгийн тоос хүртээдэг ашигтай шавжид тооцогддог. Ойт хээрийн бүсэд амьдрах ба цэцгийн бал тоосоор хооллоно.

 ХАВЧ ХЭЛБЭРТЭН

Голын хавч

Онон, Балж голоор ховор тохиолдоно.Бие нь цагираг үеедээс тогтоно.Толгой цээжний цагариг хоорондоо нийлж, битүү хуяган бүрхүүл болсон.Урд хөл хүчирхэг хавчуур хэлбэртэй ба түүгээрээ хоол тэжээлээ барина.Уулын цэвэр, тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг, хүйтэн устай голд амьдарна.Усны ёроолоор, элсэрхэг, чулуун хурдастай газрын хад чулуун дор хорогдож амьдарна.Өдөр хөдөлгөөн багатай, нуугдаж амьдрах ба  бүрэнхий харанхуйд идэш тэжээлээ хайна.Жижиг, том амьтны сэгээр хооллоно.Өсөлт удаан, усыг бохирдуулах,үрждэг газрыг хөндөх, зүй бусаар барих зэргээс тоо нь цөөрч байгаа амьтан юм.

 ЗӨӨЛӨН БИЕТЭН

 Дагуурын сувдан хясаа Онон голын сав дагуух гол, горхи, жижиг нуураас тэмдэглэгдсэн. Нэлээд том биетэй.105-218 мм урттай, өндөр 32-69 мм.Энэ зүйлийн маш жижигхэн авгалдай нь загасны загалмайд байрлиж хөгжинө.Өсөлт, хөгжилт удаан явагддаг.Голын ус бохирдох, үерээр булингартах, нуур цөөрөм хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үхэж хорогдоно.

Монгол танан хясаа

Онон, Балж, Халх, Нөмрөг голын сав газрын гол горхиор амьдарна. Уулархаг болон тал хээрийн түргэн урсгалтай голын гольдролд 1,5 м хүртэл гүнд амьдарна.Хөгжил 6 сарын эхнээс 8 сар хүртэл үргэлжилж авгалдай эхийн биенээс салж усанд чөлөөтэй хөвж яваад тааралдсан загасны заламгайд шилжин сууршиж бие гүйцэтлээ тэндээ амьдарна.маш бага хязгаарлагдмал нутагт цөөн тоотой тохиолдоно.Өсөлт хөгжил удаан явагддаг.Голын ус бохирдох, үерээр булингартах, хүчилтөрөгчийн хангамж буурснаас авгалдай болон бие гүйцсэн бодгаль үхдэг.

ХОЁР НУТАГТАН

Шивир гүлмэр

 Усны ойр газар хад чулуу,унасан дархи элбэгтэй газар оршдог.Үржлээс бусад үед хуурай газар байх ба өдрийн цагт хад чулуу доогуур нуугдаад харанхуй болмогц сээр нуруугүй амьтдаар хооллохоор гардаг. Чулуун дор ичдэг.