Танилцуулга

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2017 онд удирдах ажилтан 2, мэргэжилтэн 6, байгаль хамгаалагч -36, үйлчлэх ажилтан 3 нийт 47 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг бүх салбарт хэрэгжүүлэх эрхэм зорилготой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь анх 2001 оны 04 дүгээр сарын 11-ний 63 дугаар захирамжаар Байгаль орчны алба нэртэйгээр  үүсгэн байгуулсан.

Байгаль орчны алба нь аймгийн хэмжээний байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамлыг мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангаж, байгаль орчны тухай хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлэх бууруулах, таслан зогсоох, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгжилтийг зохион байгуулах орон нутгийн хэмжээнд ус цаг уур, орчны шинжилгээ судалгааны ажлын нөхцөл шаардлага, хөтөлбөрийг ханган биелүүлэх хэрэглэгчдийг мэдээллээр хангах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулдаг байгууллага байсан.

Байгаль орчны газар нь :

  1. 2003 оны 2 дугаар сарын 12 ны өдрийн 23 тоот Захирамжаар Байгаль орчны албыг шинэчлэн зохион байгуулсанбөгөөд Байгаль орчны албаны даргаар Гэндэн овогтой Долгорсүрэнг томилсон.
  2. 2007 оны 04 сарын 11 ний өдөр Засаг даргын 63 тоот захирамжаар Хэнтий аймгийн Байгаль орчны газар
  3. 2009 оны 3 дугаар сарын 1 ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар
  4. 2013 оны 05 дугаар сарын 28 ний өдрийн А/253 тоот захирамжаар Байгаль орчны газар
  5. 2014 оны 12 сарын 30 Байгаль орчны газрын дэргэд Ойн алба үүсгэн байгуулагдсан. 3 хүний бүрэлдэхүүнтэй.

2015 оны 2 сарын 1-нээс Байгаль орчин, аялал жуулчлалын газар болсон.