Ойн мэдээллийн сан

Хэнтий аймгийн ой зохион байгуулалт /2013 он/ http://nature.khe.gov.mn/wp-content/uploads/2019/02/2013-on-zohion-baiguulalt1-1.doc

Хэнтий аймгийн ойн сан: Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ. Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 100м   газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна.  Хэнтий аймаг ойн сан бүхий 16 сумтай. Ойн сангийн талбай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 21.7 %–ийг эзэлж байна.

Ойн сангийн талбай, нөөц сум тус бүрээр

Улс орон, аймаг, сумын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайг нийт нутаг дэвсгэрт нь  харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг ойрхог чанар гэдэг.

Хэнтий аймгийн ойгоор бүрхэгдсэн талбай /1175992 га/-г аймгийн нийт нутаг дэвсгэр /8069371.6мян.га/-д харьцуулан гаргахад ойрхог чанар нь 14.6% байна.

Ойн сангийн талбайн газрын төрлийн нэгтгэл сум тус бүрээр