Ойгоос мод бэлтгэхэд авах зөвшөөрөл

Иргэн мод бэлтгэх

Алхам 1. Иргэн нь Ойн тухай хуулийн 20.1.4 заалтын дагуу түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргана.

Алхам-  2. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох 307 дугаар тогтоолын дагуу өөрийн ахуйн зориулалтаар ашиглах түлээ болон хэрэглээний модны хэмжээг м3 –ээр тооцон төлбөрөө тушаана.

Алхам- 3. Ойн анги /байхгүй бол тухайн сумын байгаль хамгаалагч/ нь төлбөрөө төлсөн иргэний баримтыг үндэслэн Ойн тухай хуулийн 34.1 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоно.

Алхам- 4. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ хүлээн авсан иргэн нь мод бэлтгэх газрын хариуцсан багийн байгаль хамгаалагчид бүртгүүлж, мод тээвэрлэлтийн хяналтын хуудас аван, байгаль хамгаалагчийн хяналтан доор модоо бэлтгэнэ.

Анхааруулга

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дэх заалт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно”

Ойн тухай хуулийн 3.1.5 дэх заалт ойн түймэр, ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэж, ойг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ

 

Хуулинд заасан ойг цэвэрлэх аргаар мод бэлтгэх бөгөөд босоо мод унагахыг хатуу хориглоно