3 сарын 22-нд Дэлхий усны өдөр болно

Ус амин эрдэнэ:
Одоо 28 жилийн өмнө буюу 1993 оноос эхлэн жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ жилийн хувьд “Усны үнэлэмж, үнэ цэнэ”  уриан дор энэхүү өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх гэж байна.
Бид усанд орохдоо усны онгоцоо дүүргэж ороход 150-180 литр, харин 15 минут шүршүүрт ороход 200-250 литр усыг ашигладаг.
Та энэ цагаа багасгах болон шаардлагагүй үед усаа хааж хэвшснээр 2-3 дахин бага усыг зарцуулж хэмнэлт хийх боломжтой.
Эх дэлхийгээ хайрлаж, цэнхэр нүдэн гарагаа хадгалан үлдэхэд таны зөв үйлдэл, оролцоо хамгийн чухал юм.
Цэнхэр алт усаа хайрлая!