ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АМЬТАН, УРГАМЛЫН ӨДӨР:

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АМЬТАН, УРГАМЛЫН ӨДӨР:
      Дэлхийн амьтан, ургамлын өдрийг энэ жил Ой мод ба амжиргааны эх үүсвэр  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Ой мод ойн төрөл, зүйл ба экосистем нь дэлхийн хэмжээнд олон зуун сая хүний амьжиргааг тодорхойлж байдагийг энэ жил онцлон тодорхойлсон байна. Ой мод нь түүхэн уламжлалаараа ойг түшин хөгжиж ирсэн уугуул иргэд болон уламжлал газар ашиглалтанд чухал үүрэг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгааг бид мартаж болохгүй. Тиймд ой мод бол соёлын чухал түүхийг өөрт мөн агуулна.
        Дэлхийн хэмжээнд нийт эх газрын 28 %–ийг уугуул иргэд эзэмшин эдэлбэрлэж байгаа бөгөөд тэдгээрийн удирдлага дор ашиглагдах ойн экосистем хамгийн унаганаараа байгаа гэсэн дүгнэлтийг олон судалгаа, тайлангаар баталгаажуулсан байна. Өнөөдөр Дэлхий нийт ойгоо түшин амьдарч буй ард иргэдийн тогтвортой амьжиргааг хангах замаар хамгийн бүтээмжит экосистем болох ойгоо хамгаалах талаар хэлэлцэнэ. Хэлэлцхээс илүүтэй сайн туршлага солилцох юм.
Бид бүгдээрээ ой хамгаалагчид: