ЦЭНХЭРМАНДАЛ, БАЯН-ОВОО СУМД “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУМ”-ААР ШАЛГАРЛАА 

ЦЭНХЭРМАНДАЛ, БАЯН-ОВОО СУМД “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУМ”-ААР ШАЛГАРЛАА
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 онд “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулсан Баян-Овоо, Цэнхэрмандал сумдын удирдлагуудад талархал илэрхийлж, тухайн сумдыг “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУМ” -аар шалгаруулан, өнөөдөр батламж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.