ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГТ НУТАГШДАГ МОНГОЛ УЛСЫН “УЛААН НОМ”-Д ОРСОН АМЬТАД

  • Хөхтөн 3 зүйл / Голын халиу, Шивэр хандгай, Азийн минж/
  • Шувуу 12 зүйл / Хар тогоруу, Реликт цахлай, Цэн тогоруу, Хар өрөвтас, Хээрийн галуу, усны цагаан сүүлт нөмрөг бүргэд, Цагаан тогоруу, Халбаган хошуут, Гангар хун, Хошуу галуу, Явлаг сар, Хонин тоодог/
  • Хоер нутагтан 1 зүйл / Шивэр гүлмэр

ХӨХТӨН

Шивэр хандгай

Хэнтийн уулархаг нутгийн Онон Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын тайга, Хөвсгөл орчимд Улаан тайга, Хордил нуруу, Үүр голын сав, Умард Хангайд, Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархана. Шивэр хандгай, хар мөрний хандгай гэсэн хоёр зүйл хандгай байдгаас шивэр хандгайн биеийн урт 300см, сэрвээний өндөр 240см, жин 570 орчим кг хүрдэг.Бие харьцангуй богино, лагс. Хоолойдоо арьсан унжлага буюу сүүхтэй. Эрийг манж, эмийг сүндэс, үр төлийг хотол гэнэ. Манж хандгайн сүүх сүндэсийнхээс том, хууль бус агналтаас тархац хумигдан, тоо толгой цөөрч байгаа устаж болзошгүй амьтан.

 

Голын халиу

Хэнтий аймгийн Онон голын сав Балж, Хёрхон гол дагуу нутагладаг. 2012 онд Онон Балжийн байгалийн цогцолбор газарт хийсэн мониторинг тооллогоор 11 халиу тоологдсон. 1970 оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байсан. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд аль хэдийн устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг нь ховордох шалтгаан болсон.

Азийн минж

Нас гүйцсэн минжийн бие 86 см, сүүл 29 см урт, жин 22.5 кг хүрнэ. Бие лагс, нүд онигор, чих хулгар. Ерөнхий зүс халиун хүрэн. Сор үс урт, өтгөн, зөөлөн ноолууртай. Хойд хөлийн сарвуунуудын хооронд усанд сэлж шумбахад зохицсон сарьсан холбоос бий. Хойд мөчдийн хоёрдугаар хуруу давхар хумстай. Урд мөчдийн хуруунууд салангид, хөдөлгөөн сайтай, түүгээрээ идэш тэжээлийн зүйл барьж мэрнэ. Хайрсаар бүрхмэл хавтгай, дээд, голоороо тод хянга бүхий сүүлтэй. Сүүлээрээ ус балбаж, чимээ гарган бусаддаа дохио өгнө. Үүдэн шүд цүүц хэлбэртэй, улбар шар өнгөтэй. ХХ зууны эхээр Хэнтийн нурууны Минж, Онон, Ерөө, Хөвсгөл, Хангайн зарим голд минж устаж, одоо Ховдын Булган голын дагуу хэсэгхэн нутагт ховор тохиолдоно.1930-аад оноос агнахыг хуулиар хориглож, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулсан. 1965 онд Булган гол дахь үндсэн тархац нутгийг дархан цаазтай газар болгож, Монгол улсын улаан номд оруулжээ. Минж нутагшуулах Монгол-Германы хамтарсан эксдедици 1974, 1975, 1978, 1985, 1988 онд нийт 64 минжийг Ховд, Тэс голуудад нутагшуулснаар, тогтвортой популяци бий болгожээ. Монгол оронд минж сэргээн нутагшуулах ажлыг 2010 онд эхлүүлж, ХБНГУ, ОХУ-аас 30 орчим толгой минжийг зөөвөрлөн авчирч Туул голын эхэнд нутагшуулахаар тавьжээ.

 

ШУВУУ
ХАР ТОГОРУУ

Жижиг биетэй, өвөг тогоруунаас харьцангуй том. Толгой, хүзүү цагаан, бие хар, хар саарал зүстэй. Зулай улаан. Хөл хар. Залуу бодгалийн толгой, хүзүү бараан. Якут, Примор, Хабаровскийн хязгаарын зарим нутгаар өндөглөдөг. Солонгос, Япон, Хятадын нутагт өвөлждөг. Сибирийн шилмүүст тайгийн намагт өндөглөөд, нуур, голын хөвөө, тариалангийн талбай бараадан байршина. Монголд нүүдлийн болон зусах байдлаар тааралдана. Хэрлэн, Улз голоор хэдэн зуугаараа үзэгдэнэ. Архангайн Цагаан сүмийн аманд зусна.Тайгийн намгуудад IY сарын сүүлчээр үүрээ засч, 2 өндөг гаргана. Дэгдээхий YIII сард нисч эхэлнэ. Шавьж, мэлхий, ургамлын үндэс, үр жимсээр хооллоно . YI сарын эхээр 10-30-аараа сүрэглэн ирнэ. Тариалангийн талбайд олноороо цугларч хаягдсан буудайн үрийг түүж иднэ. Х сарын эхээр өндөглөх нутагтаа 5-10-аараа сүрэглэн ниснэ. Үржилд ороогүй бодгалиуд зусна. 1995 оноос агнахыг хуулиар хориглосон. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралт, Монгол улсын Улаан ном, Азийн ховор шувуудын Улаан номонд тус тус орсон, байршил нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан.

 

Реликт цахлай

Казахстаны Алаколь нуур‚ ОХУ–ын Тарь нуурт өндөглөдөг, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Хэнтий аймгийн Улз, Хэрлэн голын хөндий том жижиг нууруудаар тааралдана Улз голын савд IV сарын дундаас үзэгдэж эхэлнэ. Шавж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллоно Монгол нутгаар VIII сарын дундаас IX сарын 20-ны хооронд өвөлжих газраа нүүнэ.Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн.

Цэн тогоруу

Цэн тогоруу нь Монгол орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн голын сав газрууд, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг газраар зусдаг, агнахыг хориглосон, нэн ховор зүйл.  Аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдрах дуртай. Монголд 4-р сарын эхний 10 хоногт нүүдэллэн ирж зусдаг бөгөөд намрын шувууд шиг сүрэглэн шуугидаггүй. Хосууд шууд өөр өөрсдийн өмнө нь өндөглөж байсан газраа очдог. Хэрэв тэнд өндөглөх боломжгүй бол шинэ газар сонгоно. 5-р сарын эхээр өндөглөж, 1 сар орчим өндгөө дарж дэгдээхэй болгоно. 9-р сарын дунд үе гэхэд дэгдээхэй нисэх чадвартай болчихсон байна. 8-р сарын сүүлчээс эхлэн 10-р сарын эхэн хүртэл нүүдлийн өмнөх цуглаан болдог. Цугларах газраа сонгохдоо аль болох идэш тэжээл элбэг байх тариан талбайд ойрхон нуур намаг, нуга бүхий газрыг сонгоно. Дараа нь Япон Солонгос руу өвөлжихөөр явдаг.  Сүүлийн 20 жилийн судалгаанаас үзвэл, жигд өсөлт байхгүй боловч зарим хуурайшилттай зун тоо толгой нь буурах хандлагатай байгаа. Монгол оронд нийтдээ 1000 гаруй цэн тогоруу бий гэсэн судалгааны тоо баримт байдаг.

 

Хар өрөвтас                                                                                                                                         

Монгол орны ойт хээрийн бүсэд өргөн тархсан бөгөөд голуудын хөндий дагаж тайгад ч нэвтэрдэг. Хэнтий, Хангай, Ачит, Орог нуур, Бөх мөрөн, Ойгон нуур, Хөвсгөл, Увс, Ховдын Манхан сум, Буйр нуур, Ховдын Булган голд таардаг. Голын дагуух эгц, өндөр, эрэг хадан хясаа, өндөр модонд үүр засдаг. Үүрээ жил дараалан ашигладаг. Хавар болгон мөчир, хагдарсан өвсөөр үүрээ сэлбэн өндөрлөдөг. 4-р сарын эцсээр 3-4 ширхэг өндөг гаргана. 32-38 хоносны дараа өндөгнөөс гарсан ангаахай 2 сар болж нисэх чадвартай болдог байна.

Хээрийн галуу

Төв Азид нутагладаг шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгардаг. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ зэрэг юм. Хээрийн галуу нь голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Монгол оронд Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур голууд, Завхан голын сав, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.

Усны цагаан сүүлт нөмрөг бүргэд

Хэнтийн уулын бүс, Онон, Шуус, Хурх голын  хөндийгөөр цөөн тоогоор үзэгдэнэ.Загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна. Үүрээ мод хад, овоорсон зэгсэн довцог дээр засдаг. 2-4 өндөг гаргана. Нүүдлийн, зарим үед өвөлждөг, үүрлэж, өндөглөдөг шувуу.Тэжээлийн зонхилох хэсгийг загас эзлэх боловч, сүүгээр бойжигчид, шувуу барьж иддэг.

Цагаан тогоруу

 

Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй. Обь мөрний дунд хэсэг, Якутын зүүн хойд нутагт өндөглөж зусдаг. Якутад Яной голоос дорно зүгт Алазе голын хоорондох өргөн уудам нутагт байршдаг шувуу. Монголын нутгийг дайран өнгөрч, зусдаг. Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар үзэгдэнэ. 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн 5 жилүүдэд Биндэрийн нуур, түүний орчим нутгаар 8-10 толгойгоор зуны улиралд байнга тохиолдох болсон. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна [8]. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад

тохиолдоно.

Халбаган хошуут

Эдгээр шувууд нь бүгд өргөн хавтгай халбага мэт хошуутай ба гүехэн ус гатлан явж хагас онгойлгосон хошуугаар ус самнан хоол тэжээл хайна. Усны ямар ч жижиг шавьж, загас жараахай хошууных нь дотор талд таархад түргэн хамхин барьдаг байна. Ихэнх зүйл халбаган хошуут модзэгсэнд үүрлэх ба голдуу дэглийбилүүс хошуут? зэрэг шувуутай ойр хамт байх аж. Эрэгчин нь үүр барих иш мөчир цуглуулж авчран, эмэгчин нь том хүнхэр, эсвэл хавтгайдуу үүр засдаг. Голдуу 3 ш зууван, цагаан өндөг гаргаж хоёул ээлжлэн дарна. Дөнгөж өндөгнөөс хагарсан дэгдээхэй нүдээ нээгээгүй байх ба хошуу нь богино, шулуун байж нас бие гүйцээд сая халбага мэт хэлбэрээ олдог байна

 

 Гангар хун

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Монгол оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусах ба Буйр, Ташгайн таван нуур, Ганга нуур, Улз гол, Ойгон, Увс, Хяргас, Хар, Бөөнцагаан, Тэлмэн, Тэрхийн цагаан нуур, Толбо, Хотон, Хоргон, Дөрөө нуурт гангар хун нь бүртгэгдсэн байдаг. Заримдаа өвөлжих тохиолдол ч байдаг. Биеийн урт нь 1400-160см, далавчаа дэлгэсэн урт 205-275см ба 8-20кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг сонгон ихэнх цагаа усанд өнгөрөөдөг. Хосоороо амьдрах ба хамтран үүрээ засдаг. Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна. Эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй байдаг. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гарах ба 10-150 өдрийн дараа нисэж сурдаг. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч аван нисдэг шувуу юм.

 

Хошуу галуу

 

Ховор томхон галуу бөгөөд МонголХятадын  хойд хэсэг, зүүн өмнөд  Орост нутаглана. Тэд нүүдлийн шувуу ба Хятадын төв ба өмнөд зүгт өвөлждөг. Нийт 60,000-100,000 толгой бий гэсэн тооцоотой. Хошуу галуу нь том бие, урт хүзүүтэй. Биеийн урт 81–94 см, далавчаа дэлгэхэд 153 см, жин 2.8-3.5 кг болно. Эрэгчин, эмэгчин төстэй ч эр нь арай том байдаг. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цайвар шаргал, хошуу нь урт, хар өнгөтэй. Хошуу галуу цэнгэг усны дэргэдэх уулын хөндий, тал, тайгад нутаглаж, 5 сард үүр засан голдуу 6 өндөг гаргана. Өвс ногоо зэргээр газар үүрээ засдаг. 28 хоногийн дараа дэгдээхэй гарах ба 2-3 жилд нас бие гүйцэх аж. Тэд өвсөрхөг газар бэлчин идэшлэх ба голдуу ургамлын навч, үр, үндэсээр хооллоно.

Явлаг сар

Хэнтий, Хангай, Хөвсгөлийн тайга, ойт хээрийн бүсэд хүн малаас зайдуу орших загас элбэгтэй нуур гол, мөрний хөндийд өндөр хатсан модны орой дээр мөчир овоолон үүрээ засаж 2-3 өндөг гаргана. 35 орчим хоногийн дараа ангаахай гарч, 1 сар бойжсоны дараа нисэх чадвартай болно. Явлаг сар үүрээ шинэчлэн засаж сэлбэн олон жил ашигладаг боловч үүрнүүд нь хоорондоо их алслагдсан хол зайтай байдаг.

 

 

Хонин тоодог

Монголын тал хээрийн нутгаар өргөн тархацтай байсан энэ шувуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд маш цөөн тоогоор үзэгдэх болжээ. Төв аймгийн Жаргалант, заримдаа Дорнодын Лаг нуурын хавьд цөөхөн тоодог өвөлждөг байсан. Сүүлийн жилүүдэд Эг, Тарвагатай, Тариалан, Эрдэнэбулган сумдын тариан талбайд 20-100 заримдаа түүнээс олон толгой тоодог өвөлждөг болсон.

 

ХОЁР НУТАГТАН

Шивир гүлмэр

 Усны ойр газар хад чулуу,унасан дархи элбэгтэй газар оршдог.Үржлээс бусад үед хуурай газар байх ба өдрийн цагт хад чулуу доогуур нуугдаад харанхуй болмогц сээр нуруугүй амьтдаар хооллохоор гардаг. Чулуун дор ичдэг