“Аймгийн Засаг даргын нэрэмжит” гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Хаврын хуурайшилтын улирал эхлэж ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2020 оны А/195 тоот захирамжийн дагуу 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, сумдын ой хээрийн түймэртэй тэмцэх томилгоот бүрэлдэхүүн хамтран “Аймгийн Засаг даргын нэрэмжит” гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хойд зүүн хойд сумдад бүсчлэн зохион байгууллаа.