Батноров суманд орж ирсэн хүрэн баавгайг аюулгүй болгон Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө.

2020 оны 4 сарын 24-ний өдөр Батноров сумын  3-р  багийн нутаг  “Овоот” гэх газарт хүрэн баавгай орж ирлээ гэсэн дуудлагын дагуу Аймгийн Засаг даргын А/508 тоот захирамжаар байгуулагдсан шуурхай баг, Батноров сумын шуурхай баг, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран тороор барин,зориулалтын саванд хийн, идэш тэжээлээр хангаж ажиллаа. Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа баавгайг тэнхэртэл  идэш тэжээл өгч байгальд буцаан тавихаар шийдвэрлэв.