Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилгын шав тавих ёслол зохион байгуулагдлаа

2020.05.04-ний билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилгын шав тавих ёслол зохион байгуулагдлаа. Тус барилгыг гүйцэтгэгчээр сонгон шалгарсан  “Солармед Монгол” ХХК  нь улсын төсвийн хөрөнгөөр /3,0 тэрбум төгрөг/  барьж гүйцэтгэн 2021 оны 5 дугаар  сард хүлээлгэн өгөх юм. Энэхүү нэгдсэн контор нь 5 давхар 2600 орчим метр квадрат талбайтай бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хэрлэн голын сав газрын захиргаа байрлах юм.