Экологид ээлтэй бүтээгдэхүүн -2019 үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 11 дүгээр сарын 29, 30 12 сарын 1-ний ѳдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо төвд  зохион байгуулсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн” -2019 үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн 7 сумын 33 нөхөрлөлийн 52 гишүүн амжилттай оролцлоо.

Үзэсгэлэнгээс Биндэр сумын Цагаан нуга нѳхѳрлѳлийн ахлагч С.Нацагдорж тэргүүн байр, Дадал сумын Амирлангуй нѳхѳрлѳл 3-р байр, Ѳмнѳдэлгэр сумын Мангирт, Норовлин сумын Бэрх нѳхѳрлѳлүүд тусгай байрын шагнал тус тус хүртлээ. Амжилт бүтээлээр дүүрэн оролцсон нийт нѳхѳрлѳл хамт олонд баяр хүргэж амжилт хүсэе. Мѳн бидний ажлыг дэмжиж хамтран ажилласан #wwfmongolia #AHEC , Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрс тѳрѳгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь тѳслийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлэе.