Ашиглалтын гэрээгээр иргэнд эзэмшүүлэх тоног төхөөрөмжийн мэдээлэл

 

Ашиглалтын гэрээгээр иргэнд эзэмшүүлэх тоног төхөөрөмжийн мэдээлэл

 

Хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор шахмал түлш үйлдвэрлэгч болон хуванцар сав пресслэх техник, тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулалтаар иргэнд ашиглалтын гэрээгээр эзэмшүүлнэ. Үүнд:

  1. Хуванцар сав пресслэгчийг Чингис хотын иргэнд
  2. Шахмал түлш үйлдвэрлэгчийг Хэнтий аймгийн иргэнд

 

1.Хуванцар сав пресслэгч, техникийн үзүүлэлт:

д/д Агуулга Тоон утга
1 Марк JPA1070T60-DZ
2 Гидрийн систем 600КN
3 Пресслэгч хавтан ба ажлын тавцангийн хамгийн их зай 1440мм
4 Пресслэгч хавтан ба ажлын тавцангийн хамгийн бага зай 460мм
5 Пресслэгч хавтангийн маршрут 980мм
6 Нэг удаагийн эргэлтийн хугацаа 41секунд
7 Пресслэх хэмжээ 1000*600*500-900мм
8 Банкны багтаамж 106л
9 Хүчдэл/давтамж 380/50V/Hz
10 Чадал 15кВт
11 Төхөөрөмжийн нийт жин 2000кг
12 Төхөөрөмжийн нийт өндөр 3120мм

2.Шахмал түлш үйлдвэрлэгч, тоног төхөөрөмжийн үзүүлэлт:

д/д Агуулга Тоон утга
1 Шахмал түлшний төхөөрөмж 5ком
2 Овор хэмжээ 1000*600*800мм
3 Стандартын шаардлага MNS5679:2011
4 Үйлдвэрлэх бүтээгдэхүүн хэмжээ Урт 40см
5 Ажлын цагт гаргах түлш 2тн орчим,1600ш
6 Хүчдэл/давтамж 380V/Hz
7 Чадал 200ш/ц
8 Барьцалдах чадвар Нүүрс, үхрийн нойтон баас, модны үртэс
Түлшний үзүүлэлт
9 Илчлэг 3500-3800ккал/кг
10 Чийглэг 6-10%
11 Хувийн жин 3-5
12 Бат бэх чанар Шидэлтэнд 70%
13 Үнслэг чанар 5-40%

Тавигдах ерөнхий шаардлага:

  1. Тоног төхөөрөмжийг ажиллуулах тодорхой чадвар эзэмшсэн буюу туршлагатай байх
  2. Техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах газар, байртай байх
  3. Эрчим хүчний 380Вольтод холбогдох болон холбогдсон байх

Жич: Хуванцар сав болон шахмал түлшний түүхий эдийг хуримтлуулж, цуглуулдаг иргэдэд давуу эрх олгогдоно.

 

Сонирхсон иргэд Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирж уулзана уу.

Холбоо барих утас 70562506 /ажлын цагаар/