Байгаль орчны, журмын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, эргүүл шалгалтын мэдээлэл

Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Баян-Адарга, Батноров, Цэнхэрмандал, Дэлгэрхаан , Жаргалтхаан  сумдын нутаг дэвсгэрт Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг  хангуулах,  хууль бус ангаас  урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, хариуцлага ногдуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль тогтоомжийн мэдээлэл сурталчилгаа хүргэх зорилгоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу дээрх сумдын байгаль хамгаалагч нар нэгдсэн хяналт шалгалтыг 2019.09.08-20ны хооронд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар 11 зөрчил илрүүлж, 9 буу, 12 хавх хурааж холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэн арга хэмжээ тооцуулаад байна.

Энэхүү байгаль хамгаалагчдын нэгдсэн эргүүл шалгалт 2019 оны 10 сарын 01-ны өдрөөс хувиарын  дагуу сумдын нутаг дэвсгэрт үргэлжлэн хийгдэнэ.