СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Идэш тэжээлийн хомстлын улмаас Хэнтий аймгийн  8 сум 2 тосгоны нутаг дэвсгэрт суурьшлын бүсийн ойролцоо хүрэн баавгай удаа дараалан үзэгдэн, иргэд малчидтай тааралдсан тохиолдол нэмэгдэж, иргэдийн эд хөрөнгө, мал руу дайрсан үйлдлүүд нэмэгдсээр байна. Тархалтын хувьд ой бүхий сумдад ихэвчлэн үзэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд тал хээрийн сумдад мөн адил үзэгдэж байна. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор доорх зөвлөмжийг хүргэж байна

  1. Үзэгдэх орчин хязгаарлагдсан, харанхуй үед унаа машингүй малд явахгүй байх
  2. Насан хүрээгүй, бие хамгаалах чадваргүй хүнийг ганцааранг нь үлдээхгүй байх
  3. Суурьшлын бүсийн ойролцоох сэг зэмийг цэвэрлэж холдуулах
  4. Аарц, шар сүү зэрэг хурц үнэртэй цагаан идээг ил задгай тавихгүй байх
  5. Баавгай үзэгдсэн тохиолдолд хэт ойртохгүй, бахардуулж хөөхгүй, аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн байгаль руу явуулах,
  6. Гэрийн гадаа ил гал, утаа тавих /Ой хээрийн түймэр алдахаас болгоомжил/
  7. Баавгайг барьж хүлэхгүй байх
  8. Гэр, хашаа саравчны ойролцоо мал нядалсан тохиолдолд цус, цувдааны хаягдлыг цэвэрлэж, холдуулах
  9. Баавгай харсан тохиолдолд сумын «Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Шуурхай баг»-т яаралтай  мэдэгдэх

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР