Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Тайлбарт аялалыг зохион байгууллаа

Дэлхийн 158 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 09 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсоноор өдгөө манай оронд 40 дэх жилээ тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, аймгийн музей хамтран “Тэмүүжин” ЦС-ын 8-12 дугаар ангийн “ЭКО” клубын сурагчдын дунд Чингис хотын хөшөө дурсгалуудтай танилцах “ТАЙЛБАРТ АЯЛАЛ”, танин мэдэхүйн асуулт, хариултын “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хүүхэд багачуудын түүх, танин мэдэхүйн мэдлэгийн хүрээг өргөтгөх, хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах, цаашид түүх соёлын өвөө эрхэмлэн дээдлэх талаар мэдээлэл өгч ажилласнаас гадна
АХА-ын тэмцээнд 1-р байранд Тэмүүжин ЦС-ын 11А ангийн сурагч н.Долгормаа, 2-р байранд 11А ангийн сурагч н.Юмүүжинханд, 3-р байранд 12А ангийн сурагч н.Гэрэл нар тус тус шалгарлаа.