Мянганы зам дагуу ойн зурвас байгууллаа

Хэнтий аймгийн “ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГ” хүндэтгэлийн хаалганы дэргэд 2,3 га талбайд 1000 ш улиас мод тарьж суулгалаа. Тус үйл ажиллагааны гүйцэтгэгчээр Батширээт сум дундын ойн анги ажиллаж Байгаль орчин, аялал жуулчлалын газар ,  “Өндөрхаан хот тохижилт” ОНӨААТҮГ, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн хэлтэс хамтран мод  тарилтыг гүйцэтгэж дууслаа. Цаашдын усалгаа арчилгааг 2 иргэн хариуцаж ажиллана.