Цэнхэрмандал сумын нутагт ойн зурвас байгууллаа.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Хэрлэнгийн гүүрний орчимд 50м*50м хэмжээтэй торон хашаа байгуулж нийт 450 ш улиас, хайлаас модыг тарьж суулгалаа. Тус ажлыг Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 5,0 сая төгрөгийн зардлаар санхүүжүүлсэн ба гүйцэтгэгчээр Цэнхэрмандал сумын ойн анги ажиллаа.