Ойжуулалт

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Шуудан даваа нэртэй газрын 20 га талбайд нарс шинэсний тарьцаар ойжуулалтын ажил хийж байна. Тухайн ажлын гүйцэтгэгчээр Батширээт сум дундын ойн анги ажиллаж байгаа ба орон нутгийн төсвийн хөрөнгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын 13,9 сая төгрөгөөр санхүүжүүлж байна.