“Хандлагаа өөрчилье”

“Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг, Ногоон амьдралын хэв маяг, дадлыг олон нийтэд төлөвшүүлэн, байгалийн нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах зорилгоор “Хандлагаа өөрчилье” уриан дор хаягдал цаас цуглуулах аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Энэхүү аяныг дэмжин Аймгийн ЗДТГ, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Архивын тасаг, Орон нутгийн өмчийн газар нар идэвхтэй оролцож 6 сарын хугацаанд 2 тонн хаягдал цаас цугларсан. Энэхүү цаасыг 2 дахь түүхий эд авах цэгт тушааж, олсон орлогоор Хүүхэд, гэр бүл,залуучуудын хөгжлийн газартай хамтран хүчирхийлэлд өртсөн, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдэд бэлэг өгч баярлууллаа. Дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.