Улаанбаатар травэл экспо – 2019 аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2019 ”  үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сарын 24-26-ний өдрүүдэд Мишээл Экспо төвийн танхимд зохион байгуулагдсан бөгөөд үзэсгэлэнг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн аялал жуулчлалыг холбооны Тэргүүн н. Гэрэлтөв нар нээж үг хэллээ.  Энэхүү үзэсгэлэнд Бүгд Найрамдах Солонгос улс түнш улсаар оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан оролцлоо. Тус үзэсгэлэнд 7 аймаг болон гадаадын элчин сайдын яамдууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллдагаа яьуулдаг аж ахуй нэгжүүд гээд бүх л салбарыг хамарсан томоохон арга хэмжээ боллоо.

Энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Улаанбаатар травэл экспо  үзэсгэлэнд Хэнтий аймаг GTI буюу Их түмэн санаачлага хөтөлбөрийн талбайд нэгдэн аймаг орон нутгаа сурталчилан оролцлоо. Үзэсгэлэнд оролцоход аймгийн Засаг даргын тамгын газраас 500 ширхэг аялал жуулчлалын газрын зураг мөн танилцуулга бүхий сэтгүүл хэвлүүлэх 980000 төгрөгний санхүүжилтийг шийдвэрлэж дэмжин ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс цогцолборуудын танилцуулга хэвлэмэл самбарыг байршуулан сурталчилан давхардсан тоогоор 7000 гаруй хүнд аймаг орон нутгаа сурталчиллаа.