Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, “байгалиа хамгаалъя” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Хэнтий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Хууль бус мод бэлтгэх, ан агнууртай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” хамтын ажиллагааг сайжруулах сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 05 сарын 20-ны өдөр Чингис хотноо амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөлчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын төлөөлөлүүд, 18 сумын Хурлын дарга, Хэсгийн төлөөлөгч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, ойн анги, нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагууд зэрэг нийт 150 хүн оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас  2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай уялдуулан “Хууль бус мод бэлтгэл, ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх” зөвлөгөөнөөс ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ уриалга дэвшүүлэн, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.