“Бүх нийтээр мод тарих аян” -д Хэнтийчүүд нэгдлээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар зарлагдсан Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ  хамтран 2019 оны 05 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийг 3-р багийн Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан ба төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн 320  иргэд идэвхи санаачлага гарган оролцож мод тарих үүргээ биелүүллээ.

 

Нээлтийн арга хэмжээний мод тарих ёслолын үеэр нийт 108 ш нарс модыг тарьж суулгалаа. Мод тарих аян 5-р сарын 25 -ныг дуустал үргэжлэх тул цаашид таригдах модны тоо нэмэгдсээр байх юм.