“МОД ТАРЬЦ, СУУЛГАЦ -2019” худалдаа зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар зарлагдсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” –ийн хүрээнд  “МОД ТАРЬЦ, СУУЛГАЦ -2019” худалдааг 2019 оны 05 сарын 09-11 –ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулж байна. Худалдаанд “Биндэр-Ой” СДОА,  Хэрлэн сумын Баруун номгон нөхөрлөл н.Цэвэлжид, Жимсний баяжмал нөхөрлөл Г.Оюун, Улаанбаатар хотоос иргэн н.Байгаль нар оролцон Нарс, Монос, Даль тэрэлж, Нохойн хошуу, Үхрийн нүд, Шар чавга, Шар хуайс, Хайлаас, Улиас, Өрөл, Тэхийн шээг, Бургас, Гүйлс, Голт бор, Агч Интор, Хус зэрэг  18 төрлийн модны суулгац, бордоо, шимт хөрс, цэцгийн үр зэргийг худалдаалж байна.