“Ойн ашиглалт, хяналтыг сайжруулахад талуудын оролцоо сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа

“Ойн ашиглалт, хяналтыг сайжруулахад талуудын оролцоо” сургалт, зөвлөгөөн 2019 оны 3 дугаар сарын 1 нд Өмнөдэлгэр суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Өмнөдэлгэр сумын ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, “Хэнтий шинэс” сум дундын ойн анги, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, ХХДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Тамир, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Амгаланбааатар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Б.Нямхатан, мэргэжилтэн Э.Батсайхан нар  оролцсон.

Сургалт зөвлөгөөнөөр Өмнөдэлгэр сумын 2018 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл, 2019 оны мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулах, сумын ИТХ, ЗДТГ, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, сум дундын ойн ангийн уялдаа холбоог сайжруулах, мод бэлтгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ойд үндсэн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний ажилд байгаль хамгаалагчийн тавих хяналт, Ойн тухай хууль, түүнтэй холбоотой журмыг мөрдөх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн зөвлөгөөн боллоо. Сургалт зөвлөгөөнд нийт 80 хүн хамрагдсан байна.