Модны үр түүж бэлтгэх зөвлөмж

Зүйл Үр түүх хугацаа Хадгалах хугацаа
Шинэс Үрийг 9-10 сард цуглуулж болно. Боргоцой нь боловсорсноосоо  хойш 1-3 жил мөчир дээрээ байдаг тул түүхдээ шинээр боловсорсон хар хүрэн өнгөтөй 2,5-4 см урт боргоцойг түүх хэрэгтэй 4-5 жил
Хуш Үрийг манай орны нөхцөлд 8-9 дүгээр сард боргоцойг түүж, түүнийг дахин боловсруулах замаар ялгаж авна. 1-2 жил
Нарс Боргоцой нь 4-6 см урт, 2-3 см өргөн байдаг. Нарсны боргоцой түүж бэлтгэх ажлыг 11-р сараас 4-р сар хүртэл явуулж болно. 4-5 жил
Хус Хусны үр нь жижигхэн самрын хэлбэртэй байдаг. Хоёр жижигхэн далавчтай, модноос ээмэг мэт дүүжлэгдэн байдаг 8-9 сард боловсрч гүйцэх ба тэр даруйдаа унаж салхиар тардаг учир түргэн хугацаанд түүх хэрэгтэй. 1-2 жил
Гацуур Үрийг 9-10 сард цуглуулна. Гацуурийн боргоцой нь гонзгой бөөрөнхий хэлбэртэй 10-15 см урт, 3-4 см зузаан байдаг 3-4 жил
Улиас Улиасний үр нь 6-8 сард боловсорч гүйцэхийн хамт сав нь ангайж, дотроос нь нэг талдаа цагаан хөвөн бүхий жижиг үрүүд агаарт нисэн гардаг болно. Иймд дөнгөж үрний сав ангайхийн хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй Түүгээд шууд тарина
Жодоо Боргоцой нь 5-9 см урт, 2-4 см өргөн зуувиндуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 см урт, урвуу өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн, шаргал өнгөтөй байна. Үр нь 9-р сард боловсорч гүйцдэг . Үр түүх хугацаа 9-10 сар 2 жил
Хайлаас Хайлаасний үр 5-6 дугаар саруудад боловсорч гүйцнэ. Үр нь боловсорч гүйцсэнээс хойш 5-7 хоногийн дотор хурааж авах хэрэгтэй. 1 жил
Монос Монос нь 6-р сарын эхээр цэцгэлдэг. Цэцэглэлтийн хугацаа дунджаар 15 орчим хоног үргэлжилдэг. Жимс нь 8-р сард бүрэн боловсордог. 8-9 дүгээр сард үр жимсийг түүнэ. Үр нь амьдрах чадвараа дараа жилийн хавар хүртэл хадгална.