Дэлгэрхаан, Баянхутаг сумдын нутагт нийт 3 толгой аргаль хонь /говийн угалз/ тусгай зориулалтаар агнагдан орон нутгийн төсөвт 83,9 сая төгрөг төвлөрөөд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/370 тоот тушаалаар  2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 4 толгой аргаль хонь /говийн угалз/ тусгай зориулалтаар агнуулахаар батлагдсан. Үүний дагуу 2018 оны 9-р сарын байдлаар Дэлгэрхаан сумын Баян-Улаан агнуурын бүсээс 2 толгой аргаль хонийг /говийн угалз/  Мон Тур ХХК, Баянхутаг сумын Баян-Уул агнуурын бүсээс 1 толгой аргаль хонийг /говийн угалз/  Ханомаро ХХК агнаж  нийт 83,9 сая төгрөгийг Баянхутаг, Дэлгэрхаан сумдын ангийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.