Хэнтий аймгийн хэмжээнд идлэг шонхор шувууг холбогдох хууль, журмын дагуу соёлын зориулалтаар амьдаар бариулж байна.

2018 онд  Байгаль орчин, аялал  жуулчлалын яамнаас Монгол улсын хэмжээнд нийт 235 идлэг шонхор шувуу амьдаар барих тусгай зөвшөөрлийг олгосон. Дээрх зөвшөөрлийн дагуу аймгийн Засаг дарга Галшар, Баянхутаг, Мөрөн, Хэрлэн, Жаргалтхаан сумын нутгаас нийт 44 толгой идлэг шонхор барих гэрээг Катар, Саудын Араб, Кувейт, Бахрейны вант улсын бие төлөөлөгчидтэй байгуулаад байна. Энэхүү гэрээний дагуу 20 толгой идлэг шонхорыг амьдаар барин 128 сая төгрөгийг тухайн  сумдын ангийн орлогын дансанд төвлөрүүлсэн бөгөөд өгөөш болгон ашиглах 50 толгой хөхвөр тагтааны 1,2 сая төгрөгийг Хэрлэн, Жаргалтхаан сумдын ангийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.