Хэрлэн голоо хайрлан хамгаалъя

Хэрлэн гол маань Улсынхаа нутаг дэвсгэрээр 1090 км урт урсаж 2 аймгийн төв, 1 дүүрэг, 22 сумын нутаг дэвсгэрээр дайран Хэнтий Дорнын уудмыг хээлэн гоёж урсдаг, экосистемийн хувьд маш эмзэг, сүүлийн жилүүдэд хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр доройтолд ихээр өртөж байгаа гол юм.

Иймд Хэрлэн голоосоо ундаалдаг энэ сайхан гол усныхаа хишиг буянаар оршин амьдарч, байгалийн сайхнаас нь сэтгэл ханамж авч, экологийн үйлчилгээ хүртэж байгаа УХАМСАРТ_ХҮН та голын ойр орчимд ХОГ хаягдалаа хаяхгүй байхыг уриалж байна.

Хэрлэн голын эхэнд байгаа Багануурчууд, голын дунд байгаа Хэнтийчүүд Голын адагт байгаа Дорнодчууд ИРГЭН бүр “БИД НЭГ ГОЛЫНХОН” гэдгээ ямагт ухамсарлаж амьдарч байгаа сум, дүүрэг, хотын минь дундуур урсан өнгөрч байгаа  ХЭРЛЭН голоо ЭЭЖ шигээ санаж хайрлан хамгаалъя.