Хэнтий аймаг ITM-2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монголын аялал жуулчлалын холбооноос БОАЖЯ-тай хамтран жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Ай Ти Эм-2018” үзэсгэлэнг 2018 оны 3 дугаар сарын 30-наас 4  сарын 1-ний өдрүүдэд 19 дэх жилдээ Улаанбаатар хотноо Мишээл Экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, 21 аймаг, 300 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж аймаг орон нутгийнхаа бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын судлаачдын семинарт оролцох зэрэг боломжоор хангагддаг билээ.

 

Хэнтий аймгийн хувьд 2009 оноос хойш 10 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнд оролцсоноор өөрийн аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд сурталчилан танилцуулж, жилээс жилд туршлагжин талбай, зохион байгуулалт, тохижилт, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн болно.

   

Ай Ти Эм олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд  Батширээт сумаас -3 / Чингисийн өлгий, ДМД, Талын өргөө /, Биндэр-1 / Чингисийн тоонот , Дадал-1 / Чингисийн гурван нуур /, Дэлгэрхаан сумаас – 2 / Хүннү хөдөө арал, Хилчин амралтын газар,  зэрэг нийт 4 сумын 7 жуулчны баазууд оролцож нийт 72 тур оператортой хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд Монголын зочид буудлын “Horeca expo” буюу зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн зохион байгуулагдаж  аймаг орон нутгаа төлөөлөн Хан бүргэд зочид буудал амжилттай оролцоо.