Генийн өөрчлөлттэй ургамал гэж юу вэ?

GMO гэдэг нь: Биотехонлогийн аргыг хэрэглэж гарган авсан генетик материалын шинэ хослол бүхий хувиргасан амьд организмыг олон улсад “GMO- Genetically Modifeid Organism” гэж нэрлэдэг. Генетикийн өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны Монгол нэр нь (хувиргасан амьд организм) буюу та бүхний мэддэгээр гэнийн өөрчлөлттөй бүтээгдэхүүн юм. Ийм хүнсний ургамалд ихэвчлэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи гэх зэрэг нэр дурьдвал олон хүнсний ногоо, жимс жимэсгэнэ багтдаг.

Манай оронд энэ бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг тариалдаггүй, импортоор орж ирдэг гэдгийг дурьдая. Манай улсад орж байгаа бүтээгдхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттөй бүтээгдэхүүн байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийн удамшлын материалыг өөрчлөх замаар шинж чанартай амьд биеийг гарган авч байгальд урьд нь байгаагүй генетикийн шинэ бүрдлийг үүсгэх явцыг GMO гэж нэрлэдэг. Яагаад ингэж өөрчлөх болов. Өндөр ашиг шимтэй ургамал, амьтан, эм гарган авах нь шим тэжээл сайтай, хүрэлцээтэй, өртөг зардал багатай гээд эдийн засгийн хувьд олон давуу талтай. Дэлхий нийтээр бүрэн технологижих, бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж байгаа нь цаад утга учир нь гэж хэлж ч болно. Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг аж. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж авчээ. Энэ корпораци 1988 онд анхны трансген арвайг суулгасны дараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.

Тухайлбал, АНУ-д трансген төмсөнд колорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн загасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд хилэнцэт хорхойн генийг ашигласан байна.Орос, Европын хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгон дээрх “non GMO” “без ГМО” зэрэг тэмдэглэгээг чухалчлан үздэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг заавал шошгожуулж байхыг үйлдвэрлэгчдээс шаарддаг байна. Европын холбоо, Япон, Австрали зэрэг орнууд заавал шошгожуулах журамтай, харин АНУ зэрэг орнууд сайн дурын үндсэн дээр шошгожуулна гэж заасан байдаг. Хэдийгээр өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий аж. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадахгүйгээс дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг.

 

           

Сөрөг нөлөөлөл: Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг хэмээн судлаачид дүгнэж байна. Байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулдаг байна.

Хар жагсаалт:

“Greenpeace” олон улсын байгууллагаас 2012 онд баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтыг хүргэе.

  1. Hershey’s Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut
  2. Mars болон M&M
  3. Snickers
  4. Twix
  5. Milky Way
  6. Cadbury (шоколад болон какао)
  7. Ferrero (шоколад)
  8. Nestle (шоколад)
  9. Nesquik (какао)
  10. Соса-Соla, Sprite, Fanta
  11. “Кинли” болон “Фруктайм” тоникууд
  12. Pepsi
  13. 7-Up, Mountain Dew
  14. Kellogg’s (өглөөний хоол)
  15. Campbell Soup компанийн бүтээгдэхүүнүүд
  16. Uncle Bens Mars (цагаан будаа)
  17. Knorr-ийн соусууд
  18. Lipton (цай)
  19. Parmalat (жигнэмэг)
  20. Hellman’s (амтлагч, майонез, соус)
  21. Heinz (амтлагчууд, майонез, соус)
  22. Nestle (хүүхдийн өглөөний хоол)
  23. Hipp компанийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд
  24. Abbot Labs Similac (хүүхдийн бүтээгдэхүүнүүд)
  25. Denon (тараг, сүү, бяслаг, хүүхдийн бүтээгдэхүүн)
  26. McDonald’s түргэн хоолны сүлжээ ресторануудын бүтээгдэхүүн, хоол хүнс
  27. Kraft (шоколад, чипс, кофе болон хүүхдийн бүтээгдэхүүн)
  28. Heinz Foods (кетчуп, махны соус)
  29. Unilever брэндийн Делмигийн (майонез, тараг, маргарин)