СУМДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУМДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021.12.18 өдөр Чингис хотод
Байгаль орчин,аялал жуулчлалын газраас Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтанд 18 сум 4 тосгоны 20 байгаль хамгаалагч хамрагдлаа.
Сургалтаар :
-Байгаль орчны мэдээллийн сангийн танилцуулга;
-Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар хийгдэх ажлууд;
-Мод бэлтгэлийн эрхийн бичигт тавих хяналт;
-Ангийн эрхийн бичигт тавих хяналт;
-Байгууллагын үйлчилгээний стандарт;
-Байгууллагын дотоод журам, тайлангийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.