Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумдын Засаг дарга нартай Гучин сая мод ургуулах хамтын ажиллагааны БАТЛАМЖ гэрээ байгууллаа.

2021.12.02-нд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар 58 дугаар зарлигийг гаргаж улс орон даяар хөдөлгөөн өрнөж эхлээд байна.
“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Хэнтий аймаг “ГУЧИН САЯ” мод ургуулахаар шийдвэрлэсэн.
Тус ажлын хүрээнд 2021 оны 12 сарын 02 –ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах БАТЛАМЖ гэрээ байгууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг дарга тухай төсвийн жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийн санхүүжилтийг ой мод, ойн санг нэмэгдүүлэх, хамгаалах мод тарих усжуулалт, бордоо, хөрс хамгаалалт, байгаль ээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулан төлөвлөх
Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлэх, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлэх
Сумын Засаг дарга орон нутгийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны 10 жилийн ерөнхий төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөг бүтэн жилээр батлан хэрэгжүүлэх, иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах, мод тарьж ургуулах хамгаалах соёлыг сурталчлан таниулан зөвлөмж сургалтыг явуулах, ажлын байрыг нэмэгдүүлэн тарьж ургуулсан модыг сумын төсвийн хөрөнгөөр худалдан авч урамшуулах талаар чиглэл өглөө.