Чингис хотод Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, мөрдөх журмыг боловсруулж байна

Агаарын тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх зүйлийг үндэслэн Аймгийн Засаг даргын 2019 оны А/56 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Чингис хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг боловсруулж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ,ЗАХИРАМЖИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ эндээс

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтын дагуу сонсох ажиллагаа хийгдэж байгаа тул иргэн та www.khentii.mn  веб сайтаар зочилж, саналаа өгнө үү.