ЗЭРЛЭГ АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ ЮУ ВЭ ?

✅Ан амьтныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах барихдаа байгалийн нөөц ашигласны төлбөр төлж зөвшөөрөл, эрхийн бичиг авна.
✅ Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.1-д заасны дагуу БОАЖЯамнаас тогтоосныг Засгийн газар баталж, аймаг, нийслэлийн ИТХ сум дүүрэг тус бүр тогтоосны дараа сум дүүргийн Засаг дарга хуульд заасан болзол хангасан иргэн, байгууллагад ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгоно.
❎Иргэдийн дунд зарим элбэг гэх амьтныг зөвшөөрөл авалгүйгээр хэзээ ч агнаж болно гэх түгээмэл ойлголт байдаг.
❎ Иймээс ан амьтны мах арьс, түүхий эдийг нь хэрэглэх, худалдах, ашиг олох зорилгоор хяналтгүй агнасны улмаас элбэг гэгдэж байсан тарвага, саарал чоно, шар үнэг, хярс зэрэг амьтан ховордож буй, устаж болзошгүй гэх ангилалд ороод байна.
✅МУ-ын ЗГ ан амьтныг экологи эдийн засгийн үнэлгээг амьтан тус бүрээр тогтоосон бөгөөд хууль бусаар агнасан, мах арьс түүхий эдийг нь худалдсан тохиолдолд үнэлгээг 2 дахин нугалж төлүүлж шийтгэл оногдуулдаг.
Мөн ховор болон нэн ховор ан амьтныг, тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ан агнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг