Нэн ховор, ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авч ажиллаа

1.2021 оны 03 сарын 15 наас 04 сарын 01-ний хооронд
Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Дэлгэрхаан сумын Аварга-Дэлгэрхаан нөхөрлөлүүдийн холбоо төрийн бус байгууллагатай БО/2021/17 гэрээг,Дархан сумын Дархан ан нөхөрлөлтэй БО/2021/16 гэрээг байгуулж нэн ховор, ховор амьтад нутагладаг Дархан сумын Дархан-Уул, Пунцагт, Дотуур-Адаг Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан уул, Мухарын ам, Шаазгайн бааст, Түмэн уул, Алтайн уул, Баянхаан уул, Хөнгөөнт, Мөнгөнхонд, Хавчигийн таг гэх газруудад /байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал 3,0 сая төгрөг/200 боодол өвс, 4 тн хужир шүүг тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.
2.2021 оны 1-р улиралд агнуурын бүс менежмент хариуцагч “Ханаморо тур” ХХК, “Монгол сафари” ХХК, “Баруун сафари” ХХК-уудын 3.0 сая төгрөгний санхүүжилтээр Мөрөн, Баянмөнх, Галшар, Баянхутаг сумдын нэн ховор, ховор амьтад нутагладаг Мөрөн сумын Гамал, Өндөрхаан, Салбар, Баянмөнх сумын Язаар, Эргэнэг, Галшар сумын Үнэгт, Галшар, Их Арт, Бага-Арт, Баянхутаг сумын Баяны уул, Их бага Баяны уул, Далангийн уул зэрэг газруудад 125 боодол өвс, 5,5 тн хужир шүү, 100 кг ашигт долооц, 280 кг хивэг тавьж биотехникийн арга хэмжээ авч ажилласан.