Хэнтий аймгийн хэмжээнд 2021 онд нийт 78950 м.куб мод бэлтгэнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дугаар сарын 28 ны өдрийн “2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/599 тушаалаар Хэнтий аймагт нийт 78950 м.куб  модыг бэлтгэхээр хувиарлагдсан билээ.
Энэхүү тушаалыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн хэмжээнд 2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг сум тус бүрээр хувиарлан баталсан.
2021 онд аймгийн хэмжээнд:
✅үйлдвэрлэлийн зориулалтаар 5960 м3 ,
✅ойн арчилгааны зориулалтаар 2102 м3,
✅ойг цэвэрлэгээний зориулалтаар 69100м3,
✅ уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1788 м3 тус тус бэлтгэнэ.