Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарт багачуудад зориулсан байгаль орчны танин мэдэхүйн 5 төрлийн номыг гардууллаа.

2020.11.03 өдөр

Байгаль орчин,аялал жуулчлалын газар нь бага насны хүүхдүүдэд зориулан Монгол орны ховор амьтдыг таниулах, экологийн боловсрол олгох,сэтгэхүй хөгжүүлэх 5 төрлийн 5000 ширхэг номыг хэвлүүлэн гаргасан.

Энэхүү таван төрлийн  ном нь Таван хошуу мал ба говийн гайхамшигт зургаа, Арван хоёр жил, Миний мэдэх монгол орны нэн ховор амьтад,Мазаалай баавгай,Өнгөөр ялгаж хийсвэр сэтгэлгээг хөгжүүлье  уншдаг, бичдэг, буддаг номоо  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Нямхатан Хэрлэн сумын ерөнхий боловсролын дөрвөн сургууль,арван нэгэн цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер нарт хүлээлгэн өглөө.