ХЭРЛЭН ГОЛОО ТАХИЛАА

2020.10.29 өдөр буюу 17-р жарны хотол төгс хэмээх төмөр Хулгана жилийн шинийн 13-ний Лусын буулттай билигт сайн энэхүү өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд Хэрлэн голын тахилгын арга хэмжээг зохион байгууллаа.

Тахилгад нийт 100 гаруй хүн оролцлоо.Энэхүү тахилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар,Хэрлэн голын сав газрын захиргаа,Хэнтий аймгийн ИТХ,Гүндгаравлин хийдийн лам нар,Хэрлэн сумын ЗДТГ, ,Хэнтий Ус ХХК-н хамтран зохион байгууллаа.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Монгол зан үйлийг сэргээж уул, усаа шүтэн биширч, хайрлан хамгаалж үр хойчдоо энэхүү уламжлалаа өвлүүлэх ажлыг улам өргөжүүлцгээе.