Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт 5 төрлийн ном гардууллаа

2020.11.03 өдөр

Байгаль орчин,аялал жуулчлалын газар нь бага насны хүүхдүүдэд зориулан Монгол орны ховор амьтдыг таниулах, экологийн боловсрол олгох, сэтгэхүй хөгжүүлэх 5 төрлийн 5000 ширхэг номыг хэвлүүлэн гаргасан.

Энэхүү таван төрлийн 🐂🐎🐏🐑Таван хошуу мал ба🐫говийн гайхамшигт зургаа, 🐕🐅🐓Арван хоёр жил, Миний мэдэх монгол орны нэн ховор амьтад, 🐻🐻Мазаалай баавгай,✍️🖍🖌 Өнгөөр ялгаж хийсвэр сэтгэлгээг хөгжүүлье  уншдаг, бичдэг, буддаг номоо  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Нямхатан Хэрлэн сумын ерөнхий боловсролын 👩‍🏫дөрвөн сургууль, 👩‍💻арван нэгэн цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер нарт хүлээлгэн өглөө.