Дүйцүүлэн хамгааллын сургалт зохион байгуулагдлаа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2020.07.27-28-ны өдрүүдэд “Дүйцүүлэн хамгааллын тооцооллын /MDT/ программ ашиглах” сургалтыг TNC төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгууллаа.

Уг сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,Хэрлэн голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтнүүд болон Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамрагдлаа.