Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан удирдамжын дагуу хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 07 сарын 01-10 ны өдрүүдэд тус газрын мэргэжилтэнгүүд болон сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар хамтран 3 ажлын хэсэгт хуваагдан Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Батноров, Норовлин, Жаргалтхаан, Баян-Адарга, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ. Энэхүү хяналт шалгалтаар 5 авто машин, 12 мотоциколь, 45 иргэнийг хамруулж 6 зөрчлийг илрүүлж хууль бусаар агнасан 10 тарвагыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар хураан авч хууль бус ан хийхэд ашигласан 6 бууг сумдын хэсгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгч ажиллаа.