Хэнтий аймгийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авлаа

Улсын Их хурлын 2020.05.07-ны өдрийн 46-р тогтоолоор Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг /102690,69 га талбай/ байгалийн цогцолборт газрын ангиллаар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын А хэсгийн хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг /27867,14 га талбай/ хамруулан өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтанд авлаа.