Өнөөдөр дэлхийн далай тэнгисийн өдөр /2020.06.08 өдөр/

Өнөөдөр дэлхийн далай тэнгисийн өдөр.
2008 оны 12-р сарын 5-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн 63 дахь чуулган 111 тоот тогтоолыг баталж, жил бүрийн 6-р сарын 8-ны өдрийг “Дэлхийн далай тэнгисийн өдөр” болгохоор шийдсэн байна. Дэлхийн улс орнууд энэ боломжийг ашиглан, хүн төрөлхтнийг ивээж буй далай тэнгисээ анхааралдаа авч, түүний үнэ цэнийг тодруулахын зэрэгцээ дэлхийн чанартай бохирдол, загасыг олноор авлах зэрэг асуудал далай тэнгисийн орчин, далайн амьд бодист сөргөөр нөлөөлж байгааг хяналтдаа авахаар болсон.