Аймгийн хэмжээнд усан сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох ажил хийгдэж байна

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 13 дугаар тогтоолд ороогүй Усны эх, ундрага, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсэг Аймгийн Засаг даргын 2019 оны А/607 дугаар захирамжаар байгуулагдсан.

Уг ажлын хэсэг хээрийн болон суурин боловсруулалтын ажлын үр дүнг 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн 17 сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, санал авах ажил хийгдэж дууслаа.  Нийт 797 уст цэгт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоогоод байна.