Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аймгийн зөвлөл хуралдлаа

Аймгийн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 18 сумын Засаг дарга нарыг хамруулан онлайн хурлыг зохион байгууллаа. “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөл”-ийн хурлаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 16 сая төгрөгийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ.