Ойн мэргэжлийн байгууллагын ойн инженер, ойн техникч, ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа

Хэнтий аймгийн мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагын ойн инженер, ойн техникч, ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах сургалт Өмнөдэлгэр суманд 2020 оны 1 дүгээр сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сургалтаар ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийхэд мод бэлтгэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөх, түүнд анхаарах асуудал, мод бэлтгэлийн технологийн картын боловсруулалтыг төлөвлөх зэрэг онолын болон дадлага ажил хослосон 12 цагийн сургалтанд ой бүхий сумдын 10 ойн мэргэжлийн байгууллагын 12 ойн инженер, ойн техникч, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.