“Нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөний бүтэц, агуулга”, “Нөхөрлөлийн үйл ажиллагаа болон нөхөрлөлийн ойн менежментийн үйл ажиллагаанд хяналт мониторинг, үнэлгээ хийх журам”-ын төсөл зэрэг баримт бичгийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэх уулзалт семинар зохион байгууллагдлаа

Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөний бүтэц, агуулга, Нөхөрлөлийн үйл ажиллагаа болон нөхөрлөлийн ойн менежментийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг, үнэлгээ хийх журмын төсөл зэрэг баримт бичгийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэх уулзалт семинарыг Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-аас Чингис хотноо зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн алба, Цэнхэрмандал сумын ойн анги, Хэнтий шинэс, Биндэр-ой сум дундын ойн ангиудын дарга, ойн инженер, ой бүхий Батширээт, Биндэр, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумдын ойн нөхөрлөлийн төлөөлөл зэрэг нийт 30 хүнийг хамруулан, шинэчилсэн төслийг хэлэлцүүлэх, төсөлд санал авах, харилцан ярилцах, шаардлагатай нэмэлтээр нэмэх заалтуудыг тусгасан уулзалт семинар боллоо.