ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2019 оныг Цэнгэг ус-Тэгш хүртээмж уриан дор амжилттай зохион байгууллаа. Дэлхийн усны өдрийг угтан “Ус усан орчинг хайрлан хамгаалахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг орон нутагтаа сумдын байгаль хамгаалагч, БОХУБайцаагчид ЕБСургуулийн 1013 сурагчийг хамруулан зохион байгуулсан. Мөн усан орчныг хайрлан хамгаалах сэдэвт фейсбүүк live-ны уралдаан, “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт гар зургийн уралдаан,  “Ус дагаж амьдрал” сэдэвт  шүлгийн уралдаан зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд багачуудад усны үнэ цэнэ, усыг хайрлан хамгаалах талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чухал нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна.